Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой” 2.4 тэрбум доллар босгож чаджээ

“Оюутолгой” компанийн 2.4 тэрбум доллар босгохоор гаргасан нэмэлт хувьцааны худалдаа энэ сарын 7-ны өдөр дууссан билээ. Энэхүү худалдаа нь зөвхөн компанийнхаа хувьцаа эзэмшигчдэд зориулан хөнгөлөлттэй үнээр нэмэлт хувьцааг худалдах буюу “rights offering-ийн үйл явц байсан юм. Энэ дагуу хувьцаа эзэмшигчид өөрийн эзэмших хувьцаа бүрийн тоогоор нэмж нэг хувьцааг "Turquoise Hill"-ийн хувьцааг 42 хувийн хөнгөлөлттэй үнээр буюу 2.40 ам.доллар (2.53 канад доллар)-аар худалдаж авах эрх гардан авсан юм.

 “Turquoise Hill” энэхүү нэмэлт хувьцааны худалдаагаар ойролцоогоор 2.4 тэрбум доллар босгоно гэж тооцоолж буйгаа өчигдөр мэдээлэв. Компани нэг тэрбум зургаан мянган ширхэг энгийн хувьцааг нэмж гаргахаар төлөвлөсөн бөгөөд энэ нь тус компанийн нийт хувьцааны тоотой тэнцэж буй юм. Нэмэлт хувьцааны худалдаанаас босгосон хөрөнгийг "Turquoise Hill Resources" компани “Рио Тинто”-гоос авсан 1.8 тэрбум доллар, 600 сая долларын хоёр багц санхүүжилтийн хэрэгслийг эргүүлэн төлөх, үлдсэнийг бусад төслийн зардалд зориулах тухайгаа мэдээлсэн байна.

Тус компани энэ сарын 13-ны өдөр гэхэд нэмэлт хувьцаа худалдан авах эрхийнхээ хүрээнд хэдэн хувьцаа эзэмшигч нийт хэчнээн хувьцаа худалдаж авсан тухай мэдээллийг нэгтгэх төлөвтэй байна.

“Рио Тинто” компанийн тухайд өөрт оногдсон хувьцаа худалдаж эрхээ бүрэн дүүрэн хэрэгжүүлж хувьцааг худалдан авчээ.

Turquoise Hill энэ сарын 13-ны өдрийн дараанаас хувьцааны худалдан авах эрхээ хэрэгжүүлсэн хувьцаа эзэмшигчид рүү шинэ энгийн хувьцааг нь яаралтай шуудангаар илгээнэ гэж мэдээлжээ.

Б.Төгс