Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой”-н борлуулалтын орлого 436 сая доллар болов

“Оюу Толгой” ХХК толгой компани болох “Туркойз Хилл Ресурс” компаниар дамжуулан 2014 оны 6 дугаар сарын 30-аар дуусгавар болсон 2014 оны 2 дугаар улирлын санхүүгийн тайлангаа өнөөдөр зарлалаа.

Тус компани 2 дугаар улиралд 202.5 мянган тонн зэс-алтны баяжмал борлуулж,  436.0 сая ам.долларын цэвэр орлого олжээ. Борлуулсан баяжмалд ойролцоогоор 285.4 сая ам.долларын өртөг бүхий 51.600 тонн зэс, 145.2 сая ам.долларын өртөг бүхий 126.000 унци алт, 5.4 сая ам.долларын өртөг бүхий 309.000 унци мөнгө багтжээ. Харин борлуулалтын тооцогдсон өртөг буюу зардал нь 379.1 сая ам.доллар болсон бол нөөц ашигласны төлбөрт 23.5 сая ам.долларыг төлжээ.

Энэ оны эхний хагас жилд Монгол улсын экспортолсон зэсийн баяжмалын биет хэмжээ 703.9 мянган тонн болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.1 дахин өссөн. Үүний 250.6 мянган тонн баяжмалыг “Оюутолгой” ХХК, үлдсэнийг нь “Эрдэнэт” үйлдвэр экспортолсон байна.

“Оюутолгой” ХХК өнгөрсөн онд бүтээгдэхүүний борлуулалт тийм ч сайн байгаагүй. Харин “Туркойз Хилл”-ийн тайланд дурдсанаар 2014 онд үйлдвэрлэх бүтээгдэхүүнийг 100%, 2015 онд үйлдвэрлэх бүтээгдэхүүний 92%, цаашид 8 жил хүртэлх хугацаанд үйлдвэрлэх бүтээгдэхүүний 84%-ийг борлуулах гэрээг баталгаажуулаад байгаагаа мэдэгджээ. Ингэснээр “Оюутолгой” ХХК-ийн зэсийн баяжмалын борлуулалт урт хугацаанд найдвартай болж байгаа юм.

Мөн уг тайланд дурдсанаар “Оюутолгой” ХХК-ийн нийт үйлдвэрлэлийн төлөв 135.000-160.000 тонн зэс, 600.000-700.000 унци алт хэвээр байгааг онцолсон байна. Ил уурхайн олборлолт 2014 оны хоёрдугаар хагаст өндөр агуулгын хэсэг рүү шилжих тул хүдрийн агуулга нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Энэ оны байдлаар бутлагч руу орж буй хүдрийн дундаж агуулга нь зэс - 0.52%,  алт – 0,55 г/тонн, мөнгө – 1.55 г/тонн байжээ.

С.Болд-Эрдэнэ

  • Зочин (180.149.97.77)
    пяздакууд солиороод худлаа эх оронч болж жүжиг тавьж ажлын садаа болоогүй бол энийгээ ингээд л ашиглаад яваад байх байж шдээ үхэж байсан популистууд
    2014 оны 08 сарын 13 | Хариулах