Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Оюутолгой
“Оюутолгой” ХХК Хамтын ажиллагааны гэрээгээр 5 сая долларын хөрөнгө оруулалт хийнэ “Оюутолгой” ХХК нь өнгөрсөн 4 дүгээр сард Өмнөговь аймаг болон Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумтай Хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ.
Далд уурхайн бүтээн байгуулалтыг оны эхээр эхлүүлж магадгүй Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өчигдөр ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Оюутолгой” төслийн далд уурхайн санхүүжилт энэ 7 хоногт эцэслэн шийдэгдэж, 12 дугаар сарын 16-нд Улаанбаатарт гарын үсэг зуран албажуулах болсон талаар мэдээлсэн билээ.
Оюутолгойн ханган нийлүүлэлтийн форумд 1200 компани оролцож байна Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтын Ханган нийлүүлэгчдийн форум өнөөдөр болж байна. Энэхүү форумд нийтдээ шинээр хамтран ажиллахаар 29 орны нийт 600 орчим компани оролцож байгаа бол урьд нь тус компанитай түншилж байсан мөн тооны компанийн төлөөлөл оролцож байна.
“Туркойз Хилл”-ын хувьцааны үнэ доод цэгтээ хүрэв Нью Йоркийн хөрөнгийн биржид бүртгэлтэй “Туркойз Хилл Ресурс” компанийн хувьцааны үнэ урьд шөнө 7.12%-иар унаж, 2.48 ам.доллар болов.
“Рио Тинто”: Далд уурхайн санхүүжилтийг 11 дүгээр сард шийднэ “Рио Тинто” компанийн Зэс, нүүрсний бүлгийн Хөгжлийн асуудал эрхэлсэн захирал Грэйг Киннель The Sydney Morning Herald болон The Australian сонинд “Оюутолгой” төслийн талаар ярилцлага өгчээ.
Оюутолгойн шинэчилсэн ТЭЗҮ-ийг хүлээн авлаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “Оюутолгой” компанийн шинэчилсэн ТЭЗҮ-ийг хүлээн авч, баталсан хэмээн “Эрдэнэс Оюутолгой” компаниас мэдээллээ.
CIBC: “Рио Тинто” “Туркойз Хилл”-ийг бүрэн авч магадгүй Дэлхийн уул уурхайн хоёр дахь томоохон компани “Рио Тинто” “Оюутолгой” зэс, алтны төслийн 66%-ийг эзэмшиж буй “Туркойз Хилл” компанийг ойрын хугацаанд бүрэн худалдан авч магадгүй гэсэн таамаглалыг CIBC-ийн дэлхийн зах зээлийн шинжээч Том Мейер дэвшүүлжээ.
“Оюутолгой” компани Ханбогд суманд Иргэдийн хөгжлийн төвийг хүлээлгэн өглөө Өмнөговь аймаг, Ханбогд сум – Өмнөговь аймгийн Ханбогд суманд Иргэдийн хөгжлийн төв өнөөдөр үүдээ нээлээ. Уг төвийг “Оюу толгой” компани санхүүжүүлж байгуулсан юм.
Эндрю Вүдлэй: Энэ долоо хоногоос ОТ өндөр агуулгатай хэсэгтээ олборлолт эхэлж байна Оюутолгой ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх ерөнхий захирал Эндрю Вүдлэйтэй ярилцав.
ОТ Зэс хайлуулах үйлдвэрийн судалгаа хийнэ Нийт 8 бүлэгтэй 10 нүүр баримт бичгийн статусыг хэрхэн ойлгохоо монголчууд одоохондоо сайн мэдэхгүй байна. Өчигдөр Дубайд зурсан баримт бичиг нь Оюутолгой ордын Далд уурхайн санхүүжилтийн иж бүрэн төлөвлөгөө нэртэй юм.
“Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд Дубайд гарын үсэг зуржээ “Эрдэнэс Монгол” компанийн Гүйцэтгэх захирал Б.Бямбасайхан, “Рио Тинто” компанийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Жан Себъястиан Жак нар “Далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөө”-нд Дубай хотноо гарын үсэг зуржээ.
“Оюутолгой” Өмнөговь аймагтай гэрээ байгууллаа “Оюутолгой” компани өчигдөр Өмнөговь аймаг болон тус аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо, Даланзадгад сумдтай Хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Г.Тэмүүлэн: ТЭЗҮ шинэчлэгдэж байгаа ч анхны тохирсон зарчмыг хадгалах ёстой -Хувь нийлүүлэгч талууд сүүлийн хоёр жил орчим хэлэлцээр хийж байна. Анх зарчмын хувьд 3 асуудал дээр хоёр талаас ажлын хэсэг байгуулж, хэлэлцээр эхлүүлсэн байдаг.
“Оюутолгой”-н борлуулалтын орлого 1.6 тэрбум доллар болов “Туркойз Хилл Ресурс” компани 2014 оны санхүүгийн тайлангаа олон нийтэд мэдээллээ. Тус компани 2014 онд 31.7 сая ам.долларын ашигтай ажиллажээ. 2013 онд 112 сая долларын алдагдалтай ажиллаж байв. Компани ашигтай ажиллахад “Оюутолгой” ХХК бүрэн хүчин чадлаараа ажилласан нь голлон нөлөөлсөн гэжээ.
Сэм Уолш: “Оюутолгой”-н 50.1% бидэнд хангалттай “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Сэм Уолш, Оюутолгойн төрийн эзэмшлийн хувийг худалдаж, оронд нь нэмэлт роялти авах тухай Монголын Засгийн газрын саналын талаар өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэнийг “Ройтерс” агентлаг мэдээлжээ.
“Оюутолгой” Японд зэсийн баяжмалын туршилтын экспорт хийв “Туркойз Хилл Ресурс” компани Оюутолгой төслийн 2015 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвийг өнөөдөр танилцууллаа. Ирэх онд “Оюутолгой” ХХК 175-190 мянган тонн зэс, 600-700 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байгаа аж.
Оюутолгойн баяжуулах үйлдвэр өнөөдрөөс ажиллана Өнгөрсөн лхагва гаригийн орой “Оюутолгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэрт гал гарсан билээ. Уг галын талаар өнөөдөр “Туркойз Хилл Ресурс” компани мэдэгдэл гаргасан байна.
Оюутолгойн гэрээ өөрчлөгдөх үү Монгол даяар “Оюутолгой” яах гэж байна гэж гайхсан, удахгүй шийдэгдэх нь дээ хэмээн горьдсон хүмүүс. Харамсалтай нь Оюутолгойн асуудал ойрын хугацаанд шийдэгдэхгүй, бүр тодруулбал ирэх оны хоёрдугаар улирал хүртэл зогсонги байдалд орох, цаашид хэрхэх нь тодорхойгүй байдал үүсээд байгааг нөхцөл байдал харуулж байна.
Оюутолгойн борлуулалт 30.1 сая доллараар өсөв “Туркойз Хилл Ресурс” компани өнөөдөр охин компани болох “Оюутолгой” ХХК-ийн 2014 оны 3 дугаар улирлын үйл ажиллагааны тайланг олон нийтэд зарлалаа. Зөвхөн 3 дугаар улиралд “Оюутолгой” ХХК 220.300 орчим тонн баяжмал борлуулсан нь өмнөх улирлаас 9%-иар өссөн үзүүлэлт аж.
“Оюутолгой” төслийн үнэ цэн хурдтайгаар унаж байна Рио Тинто “Оюутолгой” төсөлд оруулсан хөрөнгө оруулалтын үнэлгээгээ 2.5 тэрбум доллараар бууруулж бүртгэх /write down/ гэж байгаа талаар олон улсын хэвлэлүүдээр яригдаж байна.
2 3 4 5 6 7