Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгойн баяжуулах үйлдвэр өнөөдрөөс ажиллана

Өнгөрсөн лхагва гаригийн орой “Оюутолгой” ХХК-ийн баяжуулах үйлдвэрт гал гарсан билээ. Уг галын талаар өнөөдөр “Туркойз Хилл Ресурс” компани мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлд “2014 оны 12 дугаар сарын 3-нд Оюутолгойн баяжуулах үйлдвэрийн нунтаглалтын хэсгийн бөөрөнцөгт тээрмийн нэг усан ангилагчийн резинэн доторлогоотой шугам хоолой болон булинга дамжуулах сувагт гарсан байна. Галын улмаас бэртэж, гэмтсэн хүн байхгүй. Ажиллагсдын аюулгүй ажиллагааг хангах, мэргэжлийн байгууллагуудын шалгалт хийх зорилгоор баяжуулах үйлдвэрийн ажиллагааг түр зогсоох шаардлагатай болсон. Үзлэг, шалгалт 12 дугаар сарын 4-нд дуусч үйлдвэрийг дахин ажиллуулж эхлэх бэлтгэл ажил болон гарсан хохирлыг тогтоох ажил явагдаж байна. Галын улмаас томоохон хохирол учраагүй гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан байна” хэмээжээ.

Мөн баяжуулах үйлдвэрийн бөөрөнцөгт тээрэм, өндөр хүчдэлийн цахилгаан хангамжийн системд нөлөөлөөгүй байна.  Тиймээс зөвхөн галд өртсөн ангилагчийг тусгаарлан бусад тоног төхөөрөмж, системүүдийн тусламжтайгаар баяжуулах үйлдвэрийг өнөөдрөөс ажилуулж эхлэж байгаа аж.


С.Болд