Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

“Оюутолгой” Японд зэсийн баяжмалын туршилтын экспорт хийв

“Туркойз Хилл Ресурс” компани Оюутолгой төслийн 2015 оны үйлдвэрлэл, санхүүгийн төлөвийг өнөөдөр танилцууллаа. Ирэх онд “Оюутолгой” ХХК 175-190 мянган тонн зэс, 600-700 мянган унц алт бүхий баяжмал үйлдвэрлэх төлөвтэй байгаа аж. Харин энэ жил 135-150 мянган тонн зэс, 550-600 мянган унци алт үйлдвэрлэх төлөвлөгөөтэй байгаа бөгөөд төлөвлөгөөгөө бүрэн биелүүлэх боломжтой гэжээ. Ирэх жил үйлдвэрлэлийн хэмжээ зэсийн хувьд 30 орчим хувиар өсөх төлөвтэй байна. Энэ нь агууламж өндөртэй хүдрийн олборлолт эхэлж байгаатай холбоотой юм.

Үйл ажиллагааны зардалд 2015 онд ойролцоогоор 900 сая ам.доллар зарцуулах бол хөрөнгө оруулалтын зардалд 230 сая долларыг зарцуулна хэмээн мэдээлэлдээ дурджээ. 230 сая доллараас 185 сая доллар нь урсгал хөрөнгө оруулалтын зардал байх юм байна.

Мөн “Оюутолгой” компаниас Япон улс руу зэсийн баяжмалын туршилтын экспортыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна.

С.Болд-Эрдэнэ