Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Оюутолгой
“Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн барив Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар (2021.12.22) “Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангуулах тухай”  Улсын Их Хурлын тогтоолын төслийг  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. Улсын Их Хурлын 2019 оны “Оюутолгой ордны ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 92 дугаар тогтоолоор Оюутолгой ордоос Монгол Улсын хүртэх үр ашгийг хангах хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газарт даалгасан. 
“Туркойз Хилл Ресурс”-ийн хувьцааны үнэлгээ 13.7%-иар өсөв "Рио Тинто" компаниас Засгийн газарт Оюутолгой төслийн хэлэлцээрийн хүрээнд тодорхой саналуудаа тавьсны дараа Торонто, Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр "Туркойз Хилл Ресурс"-ийн хувьцаа 13-14%-иар өсөөд (2021.12.13) байна. Өөрөөр хэлбэл уг мэдээлэл нь зах зээлд эерэг дохио өгч байна гэсэн үг. Ингэснээр Туркойз Хилл-ийн хувьцааны ханш Торонтогийн бирж дээр өнгөрсөн зургадугаар сарын 2-ноос хойших хамгийн дээд хэмжээндээ хүрч өслөө.
Оюутолгой төслийн Монголын 34%-д ногдох өрийг бүрэн тэглэнэ Оюутолгойн төслийн асуудлаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр /2021.12.13/ мэдээлэл хийлээ. “Рио Тинто” болон “Туркойз Хилл” компанийн гүйцэтгэх удирдлагаас Монгол Улсын Ерөнхий сайдын нэр дээр албан бичиг ирүүллээ. Уг албан бичигт таван саналыг тусгасан байна. Үүнд, Нэгд, Оюутолгойн төслийн Монголын талын 34%-д ногдох 2.3 тэрбум ам.долларын өрийг 100% тэглэнэ. Ингэснээр цаашид өр үүсэхгүй. Ингэснээр 34%-ийг Монголын ард түмэн үнэгүй авч байна гэсэн агуулгатай.
Оюутолгой төсөл Монголд үр өгөөжтэй байх ёстойг Ерөнхий сайд илэрхийллээ Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой” төслийн яриа хэлэлцээтэй холбогдуулж “Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхольм болон бусад төлөөллийг хүлээн авч, уулзалт хийлээ. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж, яриа хэлэлцээ тодорхой үр дүнд хүрэх шаардлагатай байгааг онцоллоо.
Ч.Сайханбилэг: Улстөржилтийг үл тоон урагшаа харсан шийдвэр гаргахыг хүслээ Оюутолгойн гэрээ хэлэлцээ явагдаж байгаа энэ өдрүүдтэй холбогдуулаад өөринхөө байр суурийг маш товчхон илэрхийлье гэж бодлоо. Үе үеийн Засгийн газрууд Оюу толгойн энэ том төсөл, хөтөлбөртэй холбогдуулж өөр өөрөөс холбогдох шийдвэрүүдийг тухайн үеийн эдийн засаг, улс төрийнхөө нөхцөл байдалтай холбогдуулан гаргаж ирсэн байдаг. Тухайлбал, 2009 онд С.Баярын Засгийн газрын үед Оюутолгойн бүтээн байгуулалтыг эхлүүлэх, мөн хөрөнгө оруулалтын гэрээ хэлэлцээрүүдийг байгуулах, Ил уурхайн бүтээн байгуулалтыг эхлүүлэх асуудлуудлыг шийдсэн бол 2011 онд С.Батболдын Засгийн газрын үед Монгол Улсад ирэх Засгийн газрын үр өгөөжийг нэг тэрбум америк доллараар сайжруулах нэмэлт өөрчлөлтүүдийг хийжээ.
ОТ: Гүний уурхайн төслийн огтлох малталтыг эхлүүлэхэд шинэчилсэн ТЭЗҮ-ийг батлуулах шаардлагатай Бүх оролцогч тал гүний уурхайн төслийг урагшлуулах, хэлэлцэж буй асуудлуудад урт хугацааны шийдлийг олохыг эрмэлзэж буйгаа мэдээлсэн. Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл есдүгээр сард нөөцийн тодотгол тайланг хүлээж авсан бөгөөд ойрын хугацаанд албан ёсоор бүртгэхээр байна. Гүний уурхайн төслийн огтлох малталтыг эхлүүлэхийн тулд шинэчилсэн ТЭЗҮ (OTFS20)-ийг Засгийн газрын холбогдох байгууллагууд хүлээж авах шаардлагатай хэвээр байна.
Рио Тинто: Хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй Оюутолгой төслийн менежментийг хэрэгжүүлэгч "Рио Тинто" компани далд уурхайн төслийн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа тухай mining.com мэдээлсэн байна. Наймдугаар сард гарсан Хөндлөнгийн шинжээчдийн тайлангаар, далд уурхайн зардлын хэтэрсэн, хугацаа хойшилсон асуудал нь геотехникийн хүндрэлээс бус, “Рио Тинто”-гийн алдаатай менежментийн улмаас үүдсэн гэж дүгнэсэн юм. Тэгвэл уг дүгнэлтийн хариу болгож "Рио Тинто" компани нь төслийн зураг төслийг дахин шинэчлэхэд хүргэсэн чулуулгийн тогтоц тооцоолсноос сул болж ирсэн нөхцөл байдлын нөлөөллийг тайланд бүрэн авч үзээгүйг Монголын Засгийн газарт илэрхийлжээ.
Оюутолгойн далд уурхайн төсөл дэх хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт ирэх сард гарна Засгийн газрын Ажлын хэсгийн танилцуулгыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Солонго хийх үеэрээ Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа, хэлэлцээрт төдийлөн ахиц гараагүй байгааг дурдлаа.  Мөн Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр буюу 30 орчим хувиар нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа даруй 22 сараар хойшилсон шалтгаан нөхцөл байдлыг судалж, дүгнэлт гаргах зорилгоор томилогдсон хөндлөнгийн шинжээчид 2021 оны долдугаар сарын эцсээр дүгнэлтээ гаргахаар ажиллаж байна.
Оюутолгойн орлого өссөн үзүүлэлттэй гарчээ Оюутолгойн 66 хувийг эзэмшигч “Туркойз хилл ресурс” компани лхагва гарагт 2021 оны нэгдүгээр улирлын санхүү, үйл ажиллагааны тайлангаа танилцууллаа. Оюутолгойн уурхай оны эхний гурван сард 45.449 тонн зэс, 145.656 унц алт олборложээ. Энэ нь 2020 оны мөн үеийнхээс зэсийн олборлолт 29, алтны олборлолт 461.5 хувиар тус тус өссөн үзүүлэлт бөгөөд “Туркойз хилл ресурс” компани оны эхний улиралд 526.5 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны нэгдүгээр улиралтай харьцуулахад 302.8 хувиар өссөн байна. Оюутолгойн олборлолт, үйл ажиллагаа сайн гүйцэтгэлтэй байж, дэлхийн зах зээл дээрх зэс, алтны ханш өссөн нь орлогын хэмжээ ийнхүү нэмэгдэхэд нөлөөлжээ.
Х.Нямбаатар: Монголын тал сөрөг нэхэмжлэл гаргасныг Нью-Йоркийн тал шалгаж байна Түр хорооноос өгсөн чиглэл, Засгийн газрын 2021 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдааны тэмдэглэлийн дагуу “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч буюу “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” болон “Туркойс Хилл Ресурсес Лимитед” компанийг арбитрын ажиллагааны оролцогчоор татах хүсэлтийг арбитрын бүрэлдэхүүнд гаргаж, дараах үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргасан. Үүнд, “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөнөөс Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах, мөн “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны олонхыг эзэмшигч нь Оюутолгой төсөлтэй холбогдуулан зохион байгуулсан авлига, хээл хахуулийн схемийн улмаас Монгол Улсад учирсан хохирлыг арилгуулах тухай гэлээ.
ЭОТ: "Рио Тинто" хөндлөнгийн шинжээчдэд Оюутолгой төсөлтэй холбоотой чухал баримтыг өгөхөөс татгалзаж байна 2020 оны арваннэгдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын санаачилсны дагуу Оюутолгой төслийн гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, ашиглалтад орох хугацаа хойшилсон шалтгааныг судалж, дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг томилох чиг үүрэг бүхий Тусгай хороог "Оюутолгой" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс байгуулах саналыг Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээрээ дамжуулан “Эрдэнэс Оюутолгой” ХХК гаргасан билээ. Энэхүү саналыг тусгасан тогтоолын төслийг “Оюутолгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2020 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр баталсан. "Рио Тинто" компани гүний уурхайн бүтээн байгуулалтын зардал их хэмжээгээр нэмэгдэж, хугацаа хойшилсон асуудлаар хөндлөнгийн шинжээчид томилох асуудлыг тухайн үед эсэргүүцэж байсан бөгөөд тус компанийн төлөөлөл болох гишүүд уг тогтоолын төслийг дэмжихээс татгалзсан.
Туркойз Хилл: Оюутолгойн алт олборлолт оны эхний улиралд 457%-иар өсөв Оюутолгойн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компани 2021 оны нэгдүгээр улирлын үйлдвэрлэлийн тайлангаа танилцууллаа. Оны эхний улиралд Оюутолгойн баяжуулах үйлдвэрт 9.81 сая тонн хүдэр боловсруулж, 201.9 мянган тонн баяжмал үйлдвэрлэжээ. Ингэснээр зэсийн баяжмалын үйлдвэрлэл өмнөх оны мөн үеийнхээс 22.7%-иар өссөн байна. Энэ дундаа баяжмал дахь цэвэр металын агуулгаар авч үзвэл зэс олборлолт 45.4 мянган тонн, алтных 145.7 орчим мянган унц байжээ. Энэ нь зэсийн олборлолт өнгөрсөн оны мөн үеийнхээс 29%, өмнөх дөрөвдүгээр улирлынхаас 9%-иар тус тус өссөн гэсэн үг. Харин алтны олборлолт өмнөх оны мөн үеийнхээс даруй 457%, өнгөрсөн дөрөвдүгээр улирлынхаас 66%-иар өссөн дүнтэй гарлаа.
Оюутолгой төсөлтэй холбогдох татварын маргаанд сөрөг нэхэмжлэл гаргана Засгийн газрын Ажлын хэсэг хуулийн фирмтэй тогтмол харилцаж, хариу тайлбарыг үндэслэлтэй бэлтгэн эцэслэж байна. Монгол Улсын эрх ашгийг хангуулах, Засгийн газрын байр суурийг хамгаалах зорилгоор гурван асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргах нь зүйтэй гэж үзэн, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам болон холбогдох төрийн байгууллагад сөрөг нэхэмжлэл гаргах эрх олгож, зохих арга хэмжээ авах чиглэл өглөө. Үүнд "Рио Тинто", "Туркойз Хилл Ресурс" компани  гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байж болзошгүй, Оюутолгой төсөлтэй холбогдуулж нийтийн албан тушаалтнууд хууль зөрчин, эрх мэдлээ урвуулан ашиглах замаар гадаадын хөрөнгө оруулагч талд илт давуу байдал олгосон байж болзошгүй асуудал багтаж байна. 
Оюутолгойд 2.3 тэрбумын нэмэлт санхүүжилт авахыг үл дэмжих, Лондоны шүүхэд хариу нэхэмжлэл яаралтай гаргах үүрэг, чиглэл өглөө Түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Туркойз Хилл Ресурс” болон “Рио Тинто Интернэшнл Холдингс” компаниудын зүгээс Оюутолгой ордын далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дуусгахад зориулан 2.3 тэрбум ам.долларын нэмэлт санхүүжилт авахаар тохиролцсонтой холбогдуулан Түр хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт чиглэл өгөх болон Оюутолгойн гэрээ, байгаль орчин, татварын асуудлаар мэдээлэл сонсох гэсэн хоёр асуудал хэлэлцэхээр төлөвлөснийг танилцуулав.
Оюутолгойн хэлэлцээр хийх Ажлын хэсэг ажлын явцаа танилцууллаа УИХ-ын 2021 оны хаврын ээлжит чуулганы (2021.04.01) нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын 2021 оны 45 дугаар захирамжаар байгуулагдсан “Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” Улсын Их Хурлын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, Оюутолгой төслийн гаднын хөрөнгө оруулагч талтай хэлэлцээ хийх, төслийг тохирох, эцэслэсэн хувилбарыг танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгээс хэрэгжүүлж буй ажлын явцын талаарх мэдээллийг сонсов.
Б.Болд: “Гэрийнхээ тооно”-ыг тойрч суугаад асуудлаа хамтдаа шийдье гэж бодож байна Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуульд уул уурхайн геотехник мэргэжлээр инженер бэлтгэх, олон улсын төв байгуулах хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслол өнөөдөр (04.01) ШУТИС-ийн наймдугаар байрны хурлын танхимд болсон юм. Уг ёслолын арга хэмжээнд оролцсон “Рио Тинто”-гийн Зэсийн группийн Гүйцэтгэх захирал Б.Болд  Оюутолгойн төслийн асуудлаар өрнөж буй Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто” компанийн төлөөлөгчдийн яриа хэлэлцээрийн талаар сэтгүүлчдэд байр сууриа товч илэрхийлсэн юм.
Ирэх долоо хоногт Засгийн газар “Рио Тинто”-той Оюутолгойн хэлэлцээрийг эхлүүлнэ Монгол Улсын Засгийн газар “Рио Тинто” компанитай хэлэлцээрийн ширээний ард суухаар бэлтгэж буй тухай Хууль зүй, дотоод хэргийн сайд, Оюутолгойн гэрээг сайжруулах Ажлын хэсгийн ахлагч  Х.Нямбаатар (2021.03.26) танилцууллаа. Тэрбээр “Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан Ажлын хэсэг болон “Рио Тинто” компанийн төлөөлөл хоорондын хэлэлцээрийг ирэх долоо хоногт эхлүүлнэ” хэмээн мэдэгдэв. Өнгөрсөн хугацаанд Засгийн газрын Ажлын хэсэг хэлэлцээрт бэлтгэн нэлээд олон удаа хуралдаж, хэлэлцээрээр ярих асуудлуудаар саналаа (2021.03.27) нэгтгэж буй аж. Ингээд ирэх долоо хоногийн эхээр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар хэлэлцээрийн удирдамжийг батлуулахаар төлөвлөжээ.  
Оюутолгойн “шинэ дүрэм” Оюутолгой төслийн хэлэлцээрт эргэлт гарч эхэллээ. Төслийг Монголын талд илүү өгөөжтэй болгох чиглэл рүү нөхцөл байдал эргэсэн мэт харагдана. Учир нь “Рио Тинто” компани гэрээг өөрчлөхөд нээлттэй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн  юм. Компанийн хуучин захирал Жан Себастьян Жак зөвхөн гэрээний хүрээнд зөвшилцөх боломжтой гэдэг байсан нь ийнхүү шинэ захирал Якоб Стаусхолмын үед уян хатан байр сууриар солигдов. “Рио Тинто”-гийн хувьд Оюутолгой  нь  хамгийн өсөлттэй төслийн тоонд багтаж явдаг. Энэ төслийн уурхайн олборлолтын зардал бага, хүдрийн металын агуулга өндөртэй   нь Оюутолгойг “шар тос” болгож буй давуу талууд юм. Мөн  ногоон металын    хувьд зэс  уул уурхайн томоохон компанийн үйл ажиллагааны бүтцэд багтсан байх нь ихээхэн ач холбогдолтой. Иймд Оюутолгой бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэх хугацаа ойртсон энэ үед “Рио Тинто”-ийн “чих зөөлөрч”  байна. 
Оюутолгой төслийн хэлэлцээрийг эрчимжүүлнэ УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас байгуулсан ажлын хэсгийн төлөөлөл, “Рио Тинто” компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Якоб Стаусхолмтай 2020 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр цахимаар уулзаж, үүсээд буй шаардлага, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Цахим уулзалтад Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн дарга, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Ганбат, дэд дарга Б.Солонгоо, Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал, Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Наранцогт, ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын дарга Н.Мягмар, Сангийн яамны Төсвийн орлогын хэлтсийн дарга Б.Тэлмүүн нар оролцлоо.
Оюутолгойн олборлолт 2051 онд дуусна Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт ид дундаа хэрэгжиж байгаа энэ үед тус компани 2020 оны шинэчилсэн ТЭЗҮ-ээ боловсруулж дууссан тухай долдугаар сард зарласан. Оюутолгой төслийн 66%-ийг эзэмшдэг “Туркойз Хилл Ресурс” компанийн цахим хуудсанд (2020.08.28) Оюутолгойн 2020 оны техникийн тайланг нийтэлсэн байна. Уг тайланг “AMC Consultants” болон “Туркойз Хилл Ресурс” компани хамтран боловсруулжээ. Уг тайланг бэлтгэхэд Оюутолгойн 2020 оны шинэчилсэн техник, эдийн засгийн үндэслэл (ТЭЗҮ) болон бусад холбогдох судалгаа тайланг ашиглажээ. Нэг үгээр техникийн тайлангаас Оюутолгой төслийн үйл ажиллагааны зураглалыг хамгийн сүүлийн үеийн байдлаар харж болно гэсэн үг. Гэхдээ энэ тайланд цар тахлын нөлөөллийг оруулаагүй болохыг Туркойз Хилл онцолсон. 
1 2 3 4 5 6