Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Оюутолгойн гүний уурхайн огтлох малтлагын эхний тэсэлгээг хийлээ

Оюутолгойн далд уурхайн олборлолтын эхний шат болох огтлох малтлагыг эхлүүлэх ёслол өнөөдөр /2022.01.25/ боллоо. Энэхүү ёслолд Монголын талаас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Оюутолгой”-н хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийх Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар, Рио Тинто” компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм, “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Б.Болд, “Оюутолгой” компанийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес зэрэг албаны хүмүүс оролцлоо.

Оюутолгой” компанийн ТУЗ өнөөдөр өглөө хуралдаж, санал нэгтэйгээр гүнийн уурхайн огтлох түвшний малтлагыг эхлүүлэхийг шийдвэрийг гаргасан тухай мэдээлсэн.

Гүнийн уурхайн огтлох малтлагыг эхлүүлнэ гэдэг нь 1300 метрийн гүн дэх хүдрийн биетийг тэсэлж, олборлолтын түвшин рүү хүдрийг хүндийн жингээр буулгах үйл явц юм.

Р.Ренчиндулам

Сэтгэгдэл (1)