“Оюу толгой” компани газрын доорх усны талаар олон нийтэд таниулах, ач холбогдлыг нь сурталчлах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Монголын гидрогеологи, геоэкологийн холбоо, Галба-Өөш Долоодын Говийн сав газрын захиргаа, ШУТИС-ийн ГУУС-ийн Геологи, Гидрогеологийн салбар сургуультай хамтран “Гүнээсээ хайрлая” аяныг дөрөв дэх жилдээ хэрэгжүүлж байна. Тус аяны хүрээнд усны шилдэг шийдлүүдийг тодруулах “Гүнээсээ хайрлая” арга хэмжээг 2025 оны 3 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөөөд байна. “Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэл шалгаруулалтын зорилго нь усаа хайрлан хамгаалах, ариглан хэмнэх, нөөцийг хамгаалах, нөхөн сэргээх чиглэлүүдээр бодитой арга хэмжээ авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлж буй иргэд, судлаачид, аж ахуй нэгж байгууллагуудыг тодруулан, олон нийтэд таниулж, усыг ариг гамтай хэрэглэхэд уриалах зорилготой. Уг шалгаруулалтад оролцох хүсэлт илэрхийлсэн материалыг 2025 оны хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн гуравдугаар сарын 14-ний өдрийг хүртэл доорх гурван төрлөөр хүлээн авна.
“Гүнээсээ хайрлая” усны шилдэг шийдэл шалгаруулалтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараах эх сурвалжуудаас авах боломжтой аж. Үүнд: