Т.Бямбанаран
Кобальтын үнэ 2016 оноос хойших хамгийн доод түвшинд хүрлээ. Учир нь үйлдвэрлэлийн хэмжээ эрс ихэссэн тул тус элементийн үнэд дарамт учруулаад байна.
Хятадын CMOC Групп нь дэлхийн хамгийн том кобальт олборлогч бөгөөд өнгөрсөн онд үйлдвэрлэлийн хэмжээгээ шинэчлэн тогтоожээ. Африк дахь хоёр уурхайн үйл ажиллагааг өргөжүүлсний ачаар 2025 онд энэхүү амжилтаа хадгалахаар төлөвлөж байна.
Тус компани саяхан WeChat хуудсандаа 2025 оны үйлдвэрлэлийн хэмжээ нь 100,000-120,000 тонн байна хэмээн мэдээлсэн. Харин өнгөрсөн онд 114,165 тонн кобальт үйлдвэрлэсэн билээ. Тодруулбал, CMOC Групп 2024 оны бүтэн жилийн үйлдвэрлэлийн таамаглалаа жилийн эхний есөн сарын дотор давуулан биелүүлсэн юм.
Кобальтын спот үнэ 2025 оны 1 дүгээр сарын 23-ны байдлаар фунт нь 11.02 ам.доллароор арилжаалагджээ.
Энэхүү газрын ховор элемент ихэвчлэн зэсийн дайвар бүтээгдэхүүн хэлбэрээр олборлогддог. Тиймээс зэсийн үнэ цаашдаа өснө гэж CMOC компани таамаглаж байна.
Тус компани энэ онд 600,000-660,000 тонн зэс үйлдвэрлэхээр төлөвлөжээ.
Эх сурвалж: www.mining.com