Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Монгол банкны алт худалдан авалт 26.8%-иар өсөв

Монгол банк 2014 оны эхний 4 сард аж ахуйн нэгжүүдээс 1979 кг алт худалдан авчээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 26.8%-иар өссөн үзүүлэлт юм. Харин 2012 оны эхний 4 сартай харьцуулахад бараг 4 дахин өсчээ. Энэ оны 1 сарын 24-нд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулж, Монгол банкинд тушаасан алтны роялтийг 2.5% болгон бууруулсан. Энэхүү хууль хэрэгжиж эхэлснээр 2 дугаар сард 1.1 тонн алт Монгол банкинд тушаагдсан нь 2008 оны 9 сараас хойш нэг сард тушаагдсан хамгийн их алт болж байгаа юм.

Тэгвэл Үндэсний статистикийн хорооны мэдээгээр Монгол улс эхний 4 сард 2.5 тонн алт экспортолж, 89.8 сая долларын орлого олсон байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад экспортын биет хэмжээ 84%, орлого 64.5%-иар өссөн үзүүлэлт юм.

С.Болд