Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Алт тушаалт 65%-иар өсчээ

Монголбанкны мэдээллээр алт олборлогч компаниуд энэ оны эхний 6 сард 4097.1 кг алт тушаасан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 1620.9 кг буюу 65.4%-иар илүү байгаа юм. Сүүлийн хоёр сард тус бүр нэг тонноос илүү алт тушаасан нь алт тушаалт өсөхөд гол нөлөө үзүүлсэн байна. Алт олборлогчдын тушаасан 4097.1 кг алт нь ойролцоогоор 187 орчим сая ам.доллараар Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлж байгаа юм.

2013 онд Монголбанкинд тушаасан алтны хэмжээ 6041.9 кг байжээ. Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны мэдээллээр энэ онд 10 тонн алтыг Монголбанкинд тушаах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ төлөвлөгөөг бүрэн биелүүлэх боломжтой хэмээн үзэж байгаа аж. Дээрх 10 тонн алтыг алтны шороон ордод үйл ажиллагаа явуулдаг компаниуд бүрдүүлэх бол “Бороо гоулд” компанийн үндсэн ордын олборлолт нэмэгдэнэ хэмээн төлөвлөжээ.


С.Болд-Эрдэнэ