Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян-Айраг
Эксплорейшн” компани Завхан аймаг дахь алтны үндсэн ордын олбололтоо 9 дүгээр сараас
эхлүүлсэн байна. Баян-Айрагийн алтны үндсэн орд нь Улаанбаатар хотоос 1250 км буюу Завхан
аймгийн Дөрвөлжин сумын нутагт оршдог ажээ. Уг орд нь 48 тонн алт, 150 мянган
тонн зэс, 2.6 сая унц мөнгөний нөөцтэй, Монголын алтны хамгийн том үндсэн орд
юм. Мөн Завхан аймаг дахь анхны уурхай гэдгээрээ онцлог.
Өнгөрсөн 7 дугаар сард уг уурхай дээр Улсын комисс ажиллаж, хүлээн авчээ. Ирэх оноос Монголбанкинд алтаа тушааж эхлэх байх хэмээн албаны эх сурвалж мэдээлж байна.
С.Болд