Т.Бямбанаран
Алт олборлогч компаниудад хөрөнгө оруулдаг сангуудад чиглэсэн мөнгөний урсгал нэмэгдэж, 3 дугаар сард сүүлийн нэг жилд байгаагүй их хэмжээний хөрөнгө татахаар байна. Учир нь тус металлын үнэ дээд хэмжээнд хүрчээ.
2024 онд биет алтанд хөрөнгө оруулдаг сангууд 17.8 тэрбум ам.долларын хөрөнгө татсан нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт байв. Харин алт олборлогч компанид хөрөнгө оруулдаг сангууд 4.6 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн ажээ.
Энэ жил алтны үнэ 15%-иар өсөж, унц нь 3,000 ам.доллароос давсан нь алт олборлогч компаниудын хувьд ашигтай нөхцөл бүрджээ.
Томоохон олборлогчид болох Newmont болон Barrick Gold зэрэг компаниудын хувьцаа 2024 онд 10% болон 7%-иар тус тус унасан ч энэ онд 27% болон 21.5%-иар өсөж, алдагдлаа нөхөөд байна.
Gold Fields компанийнх мөн энэ жил хувьцаа буцаан худалдан авах төлөвлөгөөтэй байгаа бол Harmony Gold компани Австрали улсад зэсийн шинэ уурхай барих санхүүжилтээ өөрсдөө гаргахаар төлөвлөж байна.
Ийнхүү алтны үнэ цаашид өсөх хандлагатай гэж шинжээчид үзжээ.
Эх сурвалж: www.mining.com