“Хоёр толгойн“ уурхайг эрчим хүчээр хангах өөр ямар хувилбарууд яригдаж байна?
Тавантолгой дээр өнөөдөр шугам очоогүй байгаа. Тэнд үндсэндээ орон нутгийн чанартай дизель станцууд ажиллуулж , хэрэгцээ, хангамжийг гүйцээж байгаа. Цаашдаа Тавантолгой тийш эрчмийн шугам татах хэрэгцээтэй. Өмнөговь аймгийн төвд 6 мегаваттын Дулааны цахилгаан станц бий. Тэгэхээр тэндээсээ Тавантолгой руу шугам татаж болно л доо. 110 км газар шүү дээ. Гэхдээ үндсэндээ тэнд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн компаниуд өөр дээрээ эрчим хүчний эх үүсвэр бариад ашиглах сонирхолтой байгаа юм. Цаашдаа Тавантолгойн нүүрсний ордыг ашиглаад тэнд дулааны цахилгаан станц барих юм гэж ойлгож байгаа. Энд хувийн хөрөнгө оруулалтаар дулааны цахилгаан станц байгуулаад, эрчим хүчний хангамжийг шийдэх бүрэн бололцоотой. Оюутолгойн уурхай дээр бол станц барихгүй байх . Оюутолгойгоор дайруулаад транзит шугам явах байх. Тавантолгойн уурхайд бол станц барих төсөл яригдаж байна.
Эрчим хүчний чиглэлийн боловсон хүчин манайд хэр хангалттай байгаа вэ?
Эрчим хүчний чиглэлийн боловсон хүчнээр манай улс гайгүй сайн хангагдсан. Мэргэжилтнүүд маань дадлага туршлагатай ч болсон. Дээхнэ үед ТЭЦ -3, ТЭЦ -4 гээд дулааны станцуудад дандаа Зөвлөлтийн мэргэжилтнүүд ажилладаг байлаа шүү дээ. Өнөөдөр манай эрчим хүчний чиглэлийн сургуулиуд сайн боловсон хүчнүүд бэлтгэж байна. Үнэхээр дадлага туршлагатай улсууд төгсч гарлаа. Энэ чиглэлээр ажиллаж байгаа хувийн хэвшлийн компаниуд ч бий боллоо. Эрчим хүчний эх үүсвэрүүдийг аваад явах, шинэ техник технологи нэвтрүүлэх талаар өөрсдийн мэргэжилтнүүдийг голох ямар ч үндэс байхгүй болсон. Хангалттай тооны мэргэжилтэн дотоод, гадаадад бэлтгэжээ. Боловсон хүчний талаар санаа зовох зүйлгүй гэж бодож байна.
Оюутолгойн эрчим хүчний хангамжийн асуудалд тулгарч болзошгүй бэрхшээл бий юү?
Одоогийн байдлаар Оюутолгойд дизель санцуудаар дамжуулж 8 -10 орчим мегаваттын эрчим хүч ашиглаж байна. Гэхдээ дизелүүд нь нэг дор төвлөрсөн биш , хэсэг хэсэг газарт ажиллаад , нийлбэр чадал нь тийм хэмжээнд байгаа болов уу. Цаашдаа Оюутолгой руу транзитаар 220 кваттын шугам хүргэе гэж төлөвлөж байгаа. Тэндээ дэд өртөө байгуулах замаар Оюутолгойн уурхайг цахилгаанаар хангахад ямар ч асуудалгүй. Үүнийг манайхан тусгай нөхцөл байдалд өөрсдийнхөө хөрөнгө оруулалтаар ч хийж болно. Эсвэл хувийн хөрөнгө оруулалтыг ч ашиглаж болно. Оюутолгойн техник , эдийн засгийн үзүүлэлтүүд тодорхой гараад , хэчнээн хэмжээний эрчим хүчний шаардлагатай байх нь вэ гэдэг нь тодроод ирэхээр асуудал илүү тодорхой болох юм.