Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Ж.Бат-Эрдэнэ: “Дэд бүтцийн хөгжил” компанийн 60-70 хувь хөрөнгө оруулагчид нээлттэй байна

Зам Тээвэр, Барилга Хот Байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэтэй  төмөр замын  стратеги төлөвлөлтийн талаар Э.Болорхажид ярилцав.

Монгол улсын төмөр замын дэд бүтцийн хөгжлийн стратегийг хэлэлцэх олон улсын уулзалт Улаанбаатарт саяхан зохион байгуулагдлаа. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг  үзэглэсний дараа болж буй энэ хурлын ач холбогдлыг Та юу гэж үзэж байна вэ?
ОХУ-ын Төмөр замын дарга В.И. Якунин “Эдийн засгийн сэргэлтийн үе ирлээ” гэж хэлсэн байгаа. Үнэхээр Монгол улсад эдийн засгийн сэргэлтийн үүд хаалга нээгдэв үү гэсэн сэтгэгдэл  төрж байна. Энэ хуралд олон зочид төлөөлөгч ирснээс харахад ч Оюутолгойн гэрээ үнэхээр улс орнуудын  сонирхлыг татаж байгаа юм байна гэдэг нь ажиглагдлаа.  Би  Герман улсад болсон Ази , Номхон далайн орнуудын зөвлөлдөх форумд оролцоод ирсэн. Уг хуралд оролцож байх явцад Монгол улсад Оюутолгойн гэрээг үзэглэж байсан. Гэрээг үзэглэсэн тухай мэдээлэл ирэхэд  тэнд цугласан хүмүүс бүгд Монгол руу анхаарлаа хандуулж байлаа. Ерөөсөө Европын  улс орны төлөөлөгчид тэр чигээрээ анхаарч, Ази, Номхон далайн улс орны төлөөлөгчид  их сонирхолтой асуултууд тавьж , нэг ёсондоо тэдний анхаарлын төвд байсан. Тэгвэл төмөр замын дэд бүтцийн хөгжлийн стратегийг хэлэлцэх энэ хурал маань эдгээр үйл явдлын дараа болж буйгаараа онцлог юм.   Уул уурхайн үйл ажиллагааг эхлүүлж ,  эргэлтэд оруулахын  тулд  хамгийн түрүүнд төмөр замын сүлжээ,   хөгжүүлэх стратеги хэрэгтэй. 

Ерөнхийдөө хэтийн төлөв бол Монгол улсад авто замын сүлжээ ямар байдаг билээ, тэр хэмжээнд төмөр замаа төлөвлөж  байгаа. Чухам яг хэдийд , тийм түвшинд хүрэх вэ гэдэг  асуудал бий. Гэхдээ уул уурхайн бүтээгдэхүүнээ эдийн засгийн эргэлтэд оруулахын тулд ойрын хугацаанд төлөвлөж,  давын өмнө үйл ажиллагаа нь эхлэх гэж байгаа, хамгийн түрүүч хэсэг бол  Тавантолгой -Оюутолгой – Сайншандын  чиглэл юм. Бид энэ замаа нэн даруй байгуулж байж, уул уурхайн бүтээгдэхүүн эдийн засгийн эргэлтэд орох учиртай. Тиймээс бид юуны түрүүнд зайлшгүй төмөр замын стратегиа тодорхойлоод, дараагийн ажлууддаа орох  ёстой.
Төмөр замын төслүүдийг  сонгон шалгаруулахдаа Монгол улс ямар зарчмыг баримтлах ёстой вэ?
Зарчмын хувьд  би хөрөнгө оруулалтын талаас нь дүгнэчихдэг юм уу гэж бодож байна.  Манай улсад зөвхөн  Оростой хамтарсан “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэг байлаа шүү дээ. Тэгвэл бид сая ОХУ-тай хамтарсан  “Дэд бүтцийн хөгжил”  төмөр замын компани байгуулсан. Цаашлаад  бидний  зарчмын хувьд барьж буй бодлого  бол  “Энэ компани нээлттэй байгаа,  өөр бусад улс орж хамтран ажиллаач ээ”  гэсэн саналыг тавьсан.  Компанийн зүгээс ч гэсэн  энэхүү хурал дээр тавьсан илтгэлдээ ингэж дурдсан. Хамтран ажиллах түншүүдэд нээлттэй гэдгээ  энд дэлгэсэн эскиз дээр ойлгомжтой харуулсан.  Эскиз дотор  “оролцогч”  гэсэн сул талбай маш олон байгааг та бүхэн анзаарсан байх.


Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.