“Энержи Ресурс” компанийнхан сумын иргэдийг орон сууцжуулах зорилгоор зургадугаар сарын 16-нд “Цэций” хорооллын шавыг тавьсан юм. Говийн иргэд орчин үеийн тохилог сайхан сууцанд амьдрах боломж ийнхүү бүрдэж байна. Орон сууцны шав тавих ёслолын үеэр “Энержи ресурс” компанийн төсөл хариуцсан дэд захирал Ц.Баасандоржтой ярилцлаа.
Говь нутагт үлгэр жишээ болохуйц тохилог хороолол сүндэрлэх нь. Барилгын шав тавих ёслолын үеэр шинэ хорооллын зураг төлөвлөлтийг нь хараад ийм сэтгэгдэл төрлөө?
Үнэхээр таны хэлдэг зөв л дөө. Алс бөглүү гээд төв газар руу дайждаг байсан иргэд маань говь нутгаа гэсэн сэтгэлтэй болж эхэлж байна. Гоё сайхан хороолол удахгүй Цогтцэций сумд сүндэрлэн босно.
Сумын иргэдийн зүгээс танай компанид орон сууц барьж өгөх хүсэлтээ илэрхийлсэн үү. Эсвэл компани эхэлж санаачлага гаргав уу?
Манай компани “Голомт” банктай хамтран “Ухаа худаг” уурхайн ажиллагсад болон Цогтцэций сумын иргэдийн дунд орчин үеийн тохилог орон сууцанд эргэн төлөгдөх төлбөрийн нөхцөлтэйгээр амьдрах боломж хэр байгаа талаар судалгаа явуулсан. Сумын иргэд орон сууцанд амьдрахыг хүсч явдаг юм байна. Тиймээс бид зөвхөн өөрийн ажилчдадаа орон сууц барьж өгөх биш, Цогтцэций сумын төвийг хамтад нь хөгжүүлэхээр шийдсэн.
Яваандаа “Тавантолгой”, “Ухаа худаг” уурхайг дагасан орчин үеийн цогцолбор хот байгуулахаар төлөвлөсөн гэж сонссон. Тэгэхээр дэд бүтэц, усан хангамж гээд маш олон зүйлийг цогцоор нь шийдэх үү?
Тийм ээ. Энд ганц хоёр орон сууц бариад зогсчих ажил яавч биш. “Ухаа худаг” уурхайн Баяжуулах үйлдвэрт зориулан хойд талаасаа хориод километр усны шугам хоолой татаж байгаа. Тэрнээсээ нааш нь буюу 4.5 километр усны шугамыг мөн сумын төв рүү татна. “Цэций” хороолол эндээс тэжээгдэх юм. Нэгдсэн цахилгаан хангамжийн системд бас холбож өгнө. Дээр нь дулааны нэгдсэн цогц системийг барихаар төлөвлөсөн. Бохир усны цэвэрлэн зайлуулах систем мэдээж баригдана.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.