Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Төмөр замын транзит тээврийн тарифын хөнгөлөлтийг эцэслэн шийднэ

Сайншандын хүнд аж үйлдвэрийн цогцолбор болон зүүн бүсийн чиглэлийн 1100 километр “Шинэ төмөр зам”  нь  нэг зоосны хоёр тал гэдэг шиг Монголын шинэ зууны их бүтээн байгуулалт болох учиртай. Өөрөөр хэлбэл, Сайншандын аж үйлдвэрүүд төлөвлөсөн ёсоороо таваас дээш жилийн хугацаанд 10 гаруй тэрбум ам.долларын өртгөөр боссон тохиолдолд Тавантолгой, Оюутолгой зэрэг томоохон ордын ашигт малтмалыг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болгож  Алс Дорнодын уудам нутгаар тээвэрлэн, олон улсын зах зээлд үнэ хүргэх боломж нөхцөл зуун хувь  бүрдэх юм. Гэхдээ салбарын яам төмөр замыг 2.5-3 жилийн хугацаанд багтааж тавина гэж төлөвлөсөн болохоор Сайншандын аж үйлдвэр үүнээс арай хожуу  ашиглалтад орох нь тодорхой.

дал хариуцсан Ажлын хэсгийнхэн  “Шинэ төмөр замын трасс”-ын нарийвчилсан ТЭЗҮ-ийг боловсруулах ажилдаа шамдан оржээ. Гэхдээ шинэ трассын дагуух геологи, геодези, байгаль орчны үнэлгээний нарийвчилсан судалгаа хийхээр саналаа илэрхийлсэн 50 гаруй монгол компани тус яамтай хамтран ажиллах Гэрээ байгуулахаар  хүлээж харзнасан байдалтай байсаар гуравдугаар сартай золгох нь.

Гэрээ байгуулагдангуут ганцхан улирлын дотор  чиглэл чиглэлээр  судалгаагаа хийгээд тайлангаа бэлэн болгочихно гэж тэдний зарим нь ярьж байгаа. “Ямар ч ажил эхлээгүй байхад одоохондоо ийм тийм ажил хийж байгаа гэж хэлэх  зүйл алга” хэмээн ”Эко гидро гео” ХХК-ийн ажилтан хэлснээс үзэхэд төмөр замын суурь судалгааны ажлууд жигдрэх болоогүй бололтой. Түүгээр ч зогсохгүй  шинэ төмөр замын бүтээн байгуулалтад оролцох компани, консорциумуудын дунд олон улсын сонгон шалгаруулалтыг нэг үе шаттай явуулах уу, хоёр үе шаттай явуулах уу гэдгээ ч салбарын яам одоогоор нарийн тогтсон зүйлгүй байгаа. Ямар ч байсан  гуравдугаар сараас тендерийг албан ёсоор зарлана гэсэн албаны хүний үгээс өөр тоймтой зүйл одоогоор сонсогдохгүй байна.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.