Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Бүх тоог нийлүүлсэн ТЭЗҮ удахгүй батлагдана

ТӨХ-ны дарга Д.Сугарын “Эрдэнэс Тавантолгой” компанитай холбоотой асуудлаар гуравдугаар сарын 21-нд МҮОНТ-д өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь толилуулж байна.

“Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг иргэдэд хуваарилах, аж ахуйн нэгжүүдэд худалдах техникийн бэлтгэл ажил бүрэн хангагдлаа. Монголын 2,785,969 хүнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг хуваарилахад нэг хүнд 536 ширхэг хувьцаа оногдоно. 53336 аж ахуйн нэгжид хувьцааг нэрлэсэн үнээр зарах бөгөөд нэг аж ахуйн нэгжид 28123 ширхэг хувьцаа оногдож байна. Өөр олон зүйлийг зарлахад бэлэн болсон ч Засгийн газар хуралдаж, албан ёсны шийдвэр гаргаагүй  болохоор хараахан хэлж болохгүй байна. Хувьцааны үнийг олон хувилбараар гаргасан. Урьдчилаад өөрийнхөө мэдэж байгаа хэмжээнд ярихад 300-1000 төгрөгийн хооронд хувьцааны үнэ тогтох байх. Гэхдээ Засгийн газрын түвшинд хэлэлцээд яг хэдэн төгрөг байх талаар албан ёсны шийдвэр гарна. Хоёрдугаарт, энэ бүх ажлыг Засгийн газар нэгдүгээр улиралд багтаан шийдвэрлэх ёстой. Ийм бололцоо ч бүрэн бий. Ялангуяа иргэдэд хуваарилах хувьцааны хувьд Засгийн газрын шийдвэр нэгдүгээр улиралд багтаж гарна. Ерөнхий сайдын гадаад айлчлал гэх мэт асуудлаас болоод шийдвэр бага зэрэг хойшилж байх шиг байна. Харин аж ахуйн нэгжүүдэд худалдах асуудал хэрхэн хойшилж, урагшлахыг мэдэхгүй байна. Ямар ч байсан төлөвлөсөн ёсоор ажил явж байна.

Жижиг Тавантолгой буюу “Тавантолгой” хувьцаат компанийн нэгж хувьцааны үнэ нэг сая төгрөг давчихлаа. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа ийм үнээр худалдагдах боломж бий юу?

“Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны үнэ гуравдугаар сарын 18-ны хаалтын ханш нь нэг сая 53 мянган төгрөг хүрсэн. Монголын нэг аж ахуйн нэгжийн хувьцаа өндөр үнэ хүрч байгаад эмзэглэх юм алга. Гэхдээ   “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа ийм үнэд хүрэх үү гэдгийг нэлээд бодох хэрэгтэй юм. Өнөөдрийн авсан мэдээгээр Хонконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа арилжаалж байгаа “Энержи Ресурс” компанийн нэгж хувьцааны үнэ 9.55 хонконг доллар буюу 1.20 гаруй ам.доллар байна. Өөрөөр хэлбэл Тавантолгойн ордын нэг хэсэгт олборлолт явуулдаг Монголын “Энержи ресурс” компанийн хувьцаа олон улсын зах зээл дээр 1.20-1.30 ам.долларын үнэтэй байна гэсэн үг.

“Тавантолгой” хувьцаат компанийн хувьцааны үнэ яагаад ингэж өсч буйг судлах шаардлагатай байх. Анзаарагдсан зүйл гэвэл нэг удаагийн арилжаагаар их цөөхөн хувьцаа арилжаалагддаг юм билээ. Зарим өдрөө 20 ширхэг байхад заримдаа 2 ширхэг гэх мэтээр. Тийм болохоор юунаас болж ийм өндөр үнэтэй байгааг судлах биз. “Эрдэнэс Тавантолгой” компанийн 1000 төгрөгөөр авсан хувьцааг шууд нэг сая төгрөг хүрнэ гэж бодож болохгүй. Ер нь “Энержи Ресурс”-ын хувьцааны үнээр баримжаалж явахад болох байх. Мэдээж тухайн нөхцөл байдал, цаг хугацаа гээд олон зүйлээс хамаарч хувьцааны үнэ тогтдог. Ямар ч байсан “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцаа олон улсын зах зээл дээр сая төгрөг байг гэхэд нэлээд сайн үнэ хүрнэ.

УИХ-аас Тавантолгойн ордыг хуваахгүй гэсэн шийдвэр гаргачихсан байхад Засгийн газар Баруун Цанхи, Зүүн Цанхи гэж хуваалаа гэсэн шүүмжлэл гараад байгаа?

Ер нь Тавантолгойтой холбоотой асуудлууд хүн бүхний л санааг зовоож байна. Тэгэх нь ч аргагүй юм. Энэ ажлыг хэр зөв зохион байгуулахаас улс орны хөгжил, иргэдийн сайн сайхан амьдрал шалтгаалах учраас санаа зовж байгаа.


Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.