Оюутолгой төслийг зохицуулах томоохон гурван гэрээ бий. Хөрөнгө оруулалтын гэрээ, урьдчилгаа төлбөр болон зээлийн асуудал зохицуулах гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээ. Хүчин төгөлдөр болсноос хойш нийтийн өмнө ил дэлгэсэн нь Хөрөнгө оруулалтын гэрээ бол өнөөг хүртэл олж үзэж чадахгүй байгаа нь Хувь нийлүүлэгчдийн гэрээ. Нууцлалын зэрэгтэй, эсвэл үгүй гэсэн явган ярианаас өөрөөр тус гэрээний талаарх мэдээлэл саяхныг болтол тун ховор байлаа.
Тэгвэл Оюутолгой төслийн ирээдүйг олон чухал заалтаар зохицуулж байгуулагдсан Хувь нийлүүлэгчдийн гэрээнд Монгол улсын Засгийн газар 2011 оны гуравдугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа нэмэлт, өөрчлөлт оруулсан билээ. Хувь нийлүүлэгчдийн гэрээг одоогоос жилийн өмнө “Эрдэнэс МГЛ” болон “Айвенхоу Оюутолгой” Лтд, Оюутолгой Нидерланд нар байгуулсан. Гэрээний дагуу Монгол улсын Засгийн газрыг төлөөлөн “Оюутолгой” ХХК-ийн хувьцааны 34 хувийг төрийн өмчит “Эрдэнэс МГЛ” компани эзэмших болсон юм.
Ямартай ч төслийг эхлүүлэх нь зүйтэй гэх санаагаар эдийн засгийн хямралын он жилүүдэд гэрээний бэлтгэл ажлыг хангаж, үзэглэсэн тухай манай тал тайлбарладаг. Улмаар цаашид нэмж өөрчлөн, алдаа дутагдлыг нь залруулах эрхийг аль аль гэрээнд баталгаажуулж өгсөн нь энэ удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулах боломжийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Тийнхүү Хувь нийлүүлэгчдийн гэрээнд салхи үзүүлсэн нь энэ. Гэвч оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаарх Засгийн газраас өгсөн мэдээлэл мөн л өнгөц төдий байна. Улмаар жил хадгалаатай байсан гэрээнд оруулсан салхи бүлээн үү, жихүүн үү гэдгийг ухаж ойлгох боломжийг уншигчдадаа бүрэн дүүрэн олгох үүднээс MMJ Танд учир мэдэх эх сурвалжуудаас авсан мэдээллээр дэлгэрүүлэн тайлбарлахаар бэлтгэлээ.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.