Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

ИЙМ ИХ НӨӨЦ ИЛЭРЧИХЭЭД БАЙХАД ХАЙГУУЛЫГ ЗОГСООХ ХЭРЭГТЭЙ

Уул уурхайн салбарын түүх нэн шинээр бичигдэх сонирхолтой цаг үе ирлээ. Энэ цаг үед үндэсний маань Miner-уудын бодол санаа, санаж сэдэж байгаа зүйлс бүгдээс үнэ цэнтэй билээ. Тэд салбарынхаа хөгжлийг хэрхэн үнэлж цэгнэж байна вэ? Тэд юуг санаж сэдэж явна? MMJ “Miner” булангаараа эдгээр асуултад хариулт авахыг хичээдэг юм. “Miner” энэ удаагийн зочноороо Монгол улсын аж үйлдвэрийн гавьяат ажилтан, техникийн ухааны доктор, ШУТИС-ийн хүндэт профессор, ШУТИС-ийн УУИС-ийн багш Д.Дондовыг урилаа.

Тэрбээр баялаг намтартай уурхайчин хүн. Бас эрдэм судлалын чиглэлээр ч ажиллаж, сайд дарга хийж явсан. Одоо Уул уурхайн их сургуульд багшилж, судалгаа шинжилгээний ажил удирдахын хажуугаар Монголын маркшейдерийн холбооны тэргүүн, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл, “Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийн хараат бус гишүүний сонгуульт ажилтай.  Д.Дондов нь түүнчлэн “Mining Journal Awards”-ын Шүүгчдийн зөвлөлийн гишүүн юм.


ГАЗРЫН ГҮНД ОСОЛД ОРООД ДАЛД УУРХАЙД АЖИЛЛАХ ТОМИЛОЛТ ДУУССАН ДАА


Та баялаг намтартай уурхайчдын нэг. Ажил хөдөлмөрийн гараагаа хэрхэн эхэлж байсан бэ?

Оюутан болоод л ажлын гараа эхэлсэн дээ. Би 1965 онд хуучнаар ЗХУ-д Ленинградын Уул уурхайн дээд сургууль  төгссөн юм. Монголын уул уурхайн инженерүүдийн нэлээд түрүү үеийн төгсөгч. Бидний өмнө арваад хүн бий. Манай сургууль оюутнуудаа дадлага их хийлгэнэ. Үйлдвэр дээр ажиллуулна. Бүр ажлын байранд цалин өгч ажиллуулдаг байлаа. Уурхайчин болж чадах уу, үгүй юү гэдгийг хүрз бариулж байж шалгана. Нэгдүгээр курсээ төгсөөд 1961 оны тавдугаар сард Эстоны Сланцын уурхайд газрын гүнд чулуу малтагч, хүрзчин гэсэн орон тоон дээр зургаан сар ажилласан.  Хөдөлмөрийн дэвтэр нээчихнэ. Зургаан сар ажиллаад дадлагын хугацаа дуусч, сургуульдаа явсан тул “чөлөөллөө” гэж бичсэн тэр дэвтэр одоо ч надад бий. Энэ хугацаанд уурхайн ажил амьдрал, ажлын байр, уурхайчдын зан төрх гээд бүгдийг мэдээд авна шүү дээ. Сургууль төгсөхөөсөө өмнө би таван жил дараалан уурхайд ажилласан. Нэгдүгээр курс төгсөөд хар ажилчин  хийнэ. 2 дугаар курсээс хойш бол уурхайн захиалгаар очиж мэргэжлийн ажлаа хийсэн. Хэсгийн маркшейдер гэж орон тоон дээр ажилладаг байлаа.

Орос орон их том, хүнд уурхайнуудтай шүү дээ. Өнгөт болон ховор металын газрын гүний уурхайд ч ажиллаж үзсэн. Донбассын нүүрсний далд уурхай, Хойд Осетид Садоны хар тугалгын 1500 метрийн гүний далд уурхайд ажиллаж байлаа. Сибирт алтны уурхайн драган дээр ч ажиллаж үзсэн. Уурхайн ажил хөдөлмөр, амт шимтийг ингэж л оюутан байхаасаа мэдэрсэн. Мэргэжил маань үндсэндээ далд уурхайд чиглэсэн ажил болохоор далд уурхайгаас л ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн.

Сургуулиа төгсөөд Бүрэнцогтын уурхай руу томилогдов. 1965 оны арванхоёрдугаар сарын 25-нд уурхайчдын баяраар шуудангийн ил машин дээр суугаад л гарч өгсөн. Тэр үед стратегийн түүхий эд гаргадаг чухал уурхай байлаа. Гянт болд, вольфрам гээд маш чухал ховор метал гаргана. Сансрын техник ч ид хөгжиж байсан үе. Вольфрамыг хиймэл дагуулын бүрхүүл, хатуу хальсанд хэрэглэнэ. Түүгээр бүрхчихээр 3000 градусын үрэлтэд шатдаггүй.

Бүрэнцогтын уурхай Намын Төв хороо, Засгийн газрын өдөр тутмын хатуу хяналтад байдаг. Бүтээгдэхүүнийг ЗХУ авна. Тэр үед экспортод гардаг уул уурхайн бүтээгдэхүүн вольфрамаас өөр байгаагүй. Тийм нөхцөлтэй уурхайд гурван жил ерөнхий маркшейдэрээр ажилласан.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.