Монголбанкнаас гаргасан мэдээллээр 2009 оны долдугаар сарын байдлаар мөнгөний нийлүүлэлт өмнөх онтой харьцуулахад 3.9 хувиар буурсан байна. Мөнгөний нийлүүлэлт буурахтай зэрэгцэн нийт 16 банкнаас иргэд, байгууллагад олгох зээлийн хэмжээ 2009 он гарсаар байнга буурч байгаа бөгөөд банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл нийт зээлийн үлдэгдлийн 13.7%-д хүрч, 352.9 тэрбум төгрөг болж өмнөх оны мөн үеэс 278.4 тэрбум төгрөг буюу 4.7 дахин нэмэгдсэн нь санхүүгийн салбарын тогтвортой байдалтай холбоотой онцгой анхаарал хандуулах асуудал болоод байна.
2009 он гарсаар улсын төсвийн алдагдал, гадаад худалдааны алдагдал зэрэг нэмэгдсээр төгрөгийн ханшийг бууруулж, инфляци нэмэгдэхэд хүргэсэн. 2009 оны долдугаар сарын байдлаар ажилгүй иргэдийн тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29.4%-иар өссөн нь эдийн засгийн уналтын дүнд бодит эдийн засгийн салбаруудын үйл ажиллагааны цар хүрээ хумигдаж буйг харуулж байна.
2008 оны эцэс, 2009 оны эхнээс Засгийн газраас төсвийг тэнцвэржүүлэх, алдагдлыг хаах чиглэлээр ОУВС болон бусад олон улсын санхүүгийн байгууллага, доноруудтай тохирч, хөтөлбөрийн зээлийн хүрээнд бодлогын арга хэмжээнүүд авч хэрэгжүүлснээр төгрөгийн ханшийг тогтворжуулж чадсан. Гэсэн хэдий ч 2009 он гарсаар нийт эдийн засгийн хурдац улам саарч, улмаар төсвийн алдагдал огцом нэмэгдэн (долдугаар сард 281 тэрбум төгрөгт хүрсэн ба оны эцэст 320 тэрбум төгрөгт хүрэхээр байна), зээл олголт багассаар байгаа нь дараагийн улиралд энэ хэвээр үргэлжилбэл эдийн засгийг гүн хямралд хөтлөх магадлалтай.
2009 оны нэгдүгээр сараас эхлэн Үндэсний статистикийн газраас гаргасан мэдээллээр 2009 оны долдугаар сарын байдлаар бараа, үйлчилгээний үнэ (инфляци) өмнөх оны мөн үеэс 4.9% өссөн байна.
Дүгнэн үзвэл, ОУВС-тай байгуулсан Стэнд-бай хөтөлбөрийн зээлийн эхний үе шатны төлбөр болох 75 сая ам.долларын санхүүжилтийн хүрээнд төгрөгийн ханшийн уналтыг зогсоож тогтворжуулсан бөгөөд гадаад худалдааны нөхцөл харьцангуй сайжирснаар (зэс, алтны үнэ нэмэгдэх гэх мэт) гадаад худалдааны алдагдал багассан хэдий ч эдийн засгийн өсөлт 2 улирал дараалан буурсан нь бүтцийн шинжтэй хүндрэл тулгарч буйг илтгэж байна. Эдийн засгийн өсөлт буурснаар аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үйл ажиллагаа хумигдан, чанаргүй зээлийн хэмжээ нэмэгдэж, зээл олголт буурч, ажилгүйдэл нэмэгдэж, улмаар төсвийн орлого буурах гинжин үйл явц давтагдан улам хямралт байдал руу хөтөлдөг байна. Иймээс энэхүү гинжин үйл явцыг мөнгөний болон төсвийн бодлого, бусад арга хэрэгслээр
Бүрэн эхээр нь уншихыг хүсвэл сэтгүүлээ захиална уу.