Монголын уул уурхайн салбарын түүхэн дэх хамгийн том, өргөн цар хүрээ бүхий бүтээн байгуулалтын ажилд техникийн болон хуулийн дэлхийн хэмжээний зөвлөх үйлчилгээ нэн шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр Сайншандаар овоглосон хоёр ч тендерийг оны өмнө зарласан билээ.
Аж үйлдвэрийн цогцолбор байгуулахад бүтээн байгуулалтын зузаан туршлага бүхий олон улсын компани, консорциумыг сонгон шалгаруулахад эхний тендерийн зорилго оршиж буй бол дотоодын компаниудтай гэрээ байгуулж хамтран ажиллах, Засгийн газрын зүгээс баталгаажуулах хууль эрх зүйн орчныг цэвэр, тогтвортой байлгах үүднээс хуулийн зөвлөхийг мөн авч ажиллуулахаар зорьжээ. “Сайншанд”-ын зөвлөхүүдийн тендерийг үнэлэх явц дуусчихсан. Харин олон нийтэд зарлахын өмнө Засгийн газрын хуралдаанд танилцуулж, зөвшилцөх хэд хэдэн асуудал байгаа гэж Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдэгдэж буй юм. Ямартай ч төлөвлөсөн ёсоор тендерийн үнэлгээг энэ нэгдүгээр сард дуусгаж, шалгарсан компани, консорциумуудтай гэрээ байгуулах ажил эхлэх учиртай.
Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор байгуулахад хуулийн зөвлөгөө өгөх боломжтойгоо дуулгаж, тендерийн хороонд материалаа ирүүлсэн хоёр компанийн нэрийг MMJ оны өмнө дуулгасан. Тэдний нэг болох ‘Hogan Lovells Lee & Lee’ консорциум нь хуулийн зөвлөгөө өгөх үйлчилгээгээрээ дэлхийн хэмжээнд шилдэг 10 байгууллагын нэгд тооцогддог бөгөөд Улаанбаатар хотод Төлөөлөгчийн газраа нээгээд удаагүй байна. Удаах нь ‘Liberty Partners’ консорциум...
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.