Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

С.Энхбат: Ураны нөөцийг хяналтдаа авсан орон XXI зуунд ноёрхоно

Уран гэхээр  цөмийн зэвсэг, хүйтэн дайн санаанд бууж байсан үе хэдийнэ ард хоцорч, өдгөө цөмийн эрчим хүч гэсэн ойлголтыг хэн хүнгүй хүлээн зөвшөөрөх цаг болсон. Өөрөөр хэлбэл ураныг олборлон, боловсруулж ашиглах нь эдийн засаг, экологи, технологийн асуудал болоод байна. Ураныг цахилгаан эрчим хүч гарган авахад голчлон хэрэглэхээс гадна бусад салбарт ч өргөнөөр ашиглах болсон.

Хавдрын оношлогоо эмчилгээ, далайн тээвэр, шинжлэх ухааны байгууллагуудад, цөмийн болон байгаль шинжлэлийн судалгаа, сансар судлал, аж үйлдвэрийн салбарт ч ашиглагдаж байна. Ураны талаарх өрсөлдөөн цөөхөн оронд байдаг бөгөөд манай орны тухайд энэхүү байгалийн баялгийн нөөцөөрөө бусад улсын анхаарал, сонирхлыг татах болоод багагүй хугацаа өнгөрлөө. Ураны салбартай холбоотой үйл явдлын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Цөмийн энергийн газрын дарга, профессор С.Энхбаттай Э.Оджаргал ярилцав.

Манай улс ураны салбарт одоогоор яг хэчнээн улстай хамтран ажиллахаар Санамж бичиг үзэглээд байна вэ?
Ямарваа нэгэн баримтыг үзэглэсэн, гэрээ хэлэлцээр байгуулсан улс орнуудыг дэс дараагаар нь хэлэхэд юуны түрүүнд ОХУ-тай Засгийн газар хоорондын харилцаа, хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Үүний дараагаар Японы Эдийн засаг, худалдааны яамны Ашигт малтмалын агентлаг, Энэтхэг улсын Атомын энергийн газар, Францын “Areva” компанитай тус тус хамтын ажиллагааны Санамж бичгүүд байгуулсан. Сая Хятадын Үндэсний цөмийн корпорацтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. Өнөөдрийн байдлаар албан ёсны гэрээ, хэлэлцээр байгуулаад буй орнуудын тоо энэ. Хамтран ажиллахаар яригдаж байгаа хэд хэдэн улс бас бий. Үүнд АНУ, Өмнөд Солонгос, Канад багтаж байгаа.

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын айлчлалаар ураны салбарт ямар ямар тодорхой асуудлыг хөндсөн бол?
Түрүүн хэлсэнчлэн юуны өмнө БНХАУ-ын Үндэсний цөмийн корпорацтай хамтын ажиллагааны Санамж бичиг байгууллаа. Энэ чиглэлээр боловсон хүчин, мэргэжилтэн бэлтгэх, солилцох талаар санамж бичигтээ оруулсан боловч нарийн төлөвлөгөөгөө ярьж амжаагүй байна л даа. Ойрын хугацаанд хамтын ажиллагааныхаа нарийн төлөвлөгөөг ярих болно. Ноён Вэнь Зябао хэлэлцээрийн үеэр жилд 500 оюутан, үүнээсээ ч илүү нэмж сургаж болно гэж хэлж байна лээ. Энэ бол маш том тоо. Үүнд манай оюутнууд ч бас багтана.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.