Автомашин, техникийн үйлдвэрлэл гэрлийн хурдаар хөгжиж, барилгажилт эрчимтэй явагдсанаар утаа, хог хаягдал нэмэгдэн, агаар дахь нүүрсхүчлийн хий их хэмжээгээр ялгарч, дэлхий нийтээр үүнийг “хүлэмжийн хий” хэмээн нэрийдэв. 1996 онд Япон улсын Киото хотноо “Дэлхийн цаг агаарын дулаарал, уур амьсгалын өөрчлөлт” сэдвээр олон улсын хурал болж, хүлэмжийн хийн түвшинг 1990 оны хэмжээнд барихын тулд энэ хийг 2008 онд дөрөв, 2012 онд найман хувиар багасгах үүрэг хүлээх талаар хөгжингүй орнуудад хандсан протокол гаргасан юм. Үүнийг олон улсад “Киотогийн протокол” хэмээн нэрлэдэг билээ.
Байгаль орчноо хамгаалах нэг алхам бол атомын цахилгаан станц барих явдал. 2030 он гэхэд дэлхийн эрчим хүчний хэрэглээ 47 хувиар өсч, түүхий эд болох ураны нөөц хомсдолд орно. Хятадын цөмийн эрчим хүчний корпорацийн мэдэгдсэнээр дотоодын цөмийн эрчим хүчээ 2020 он гэхэд тав дахин, 2030 он гэхэд 3-4 дахин нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдээд байгаа. Цөмийн реакторууд нэмж барьж, ажиллагаанд оруулахад тус улс нь 52 тэрбум ам. доллар зарцуулах төлөвтэй байна. Ингэж байж л хятадууд 2030 он гэхэд дэлхийг тэргүүлнэ гэж үзжээ. Энэ нь эдийн засгийн хүчин чадлаараа АНУ-аас 50 хувиар, Энэтхэгээс хоёр дахин хүчтэй болно гэсэн үг.
Харин Орос 2020 он гэхэд тус бүр 1000Мвт-ын хүчин чадал бүхий 30-аас доошгүй атомын реактор барьж, гадаад орнуудад 20-30 жилд тийм хэмжээний реактор барихаар төлөвлөж байна. Үүгээрээ оросууд дэлхийн цөмийн эрчим хүчний зах зээлд байр сууриа бэхжүүлнэ гэдгээ ч нуугаагүй. Оросууд уран импортлох асуудлыг тусгайлан хариуцсан, төрийн мэдлийн цөмийн шатахуун үйлдвэрлэгч “ТВЕЛ”, уран экспортлогч “Технабэкспорт” зэрэг компани багтсан төрийн оролцоотой Ураны уурхайн компаниа байгуулсан. Франц улсын хувьд цөмийн эрчим хүчний салбарт нь учирч буй гол бэрхшээл ураны хомсдол. Цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох уран ийнхүү дэлхий даяар ховордсон энэ цагт Монголын онгон байгалийн хөрсөн дороос уран ордууд илэрсээр байна. Монголын ураны нөөц дэлхийн тувшинд одоохондоо дундаас дээш хэмжээнд тооцогдож байгаа ч эрэл хайгуулын үр дүнд толгой эргэм хэмжээ зарлагдахад гайхах зүйлгүй болж. Тиймээс дэлхийн том гүрнүүдийн ашиг сонирхол Монголын ураныг тойрон бодитой бий болж байна. Гэхдээ манай улс уран олборлож, ашиглаж эхлэхэд бэлэн үү? Үүний эерэг болоод сөрөг тал бий юү гэж сонирхох хүн цөөнгүй.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.