Улс орнууд химийн үйлдвэрийн үнэт түүхий эд болдог органик түлшнийхээ нөөцийг зөвхөн эрчим хүч болгон шатааж дуусгалгүй, хэмнэх зорилготой болоод буй. Цахилгаан дулааны энерги үйлдвэрлэлд нүүрсийг их хэмжээгээр түлш болгон хэрэглэснээр төвлөрсөн хот суурин газрын агаар ихээхэн бохирдож байна. Тиймээс орчин үед дэлхийн эрчим хүчний хөгжил цөмийн эрчим хүчийг ашиглахад чиглэгдэж, атомын цахилгаан станц /АЦС/ нь эдийн засгийн үр ашиг ихтэй хэмээн онцлох болсон. АЦС нь үйлдвэрлэлийн өртөг зардал бага, түлш хямд, урт хугацаагаар зогсолтгүй ажилладаг, байгаль дэлхийд хөнөөлтэй хүлэмжийн хий ялгаруулдаггүй зэрэг давуу талтай.
Олон Улсын Эрчим Хүчний агентлагийн /ОУАЭА/ урьдчилсан тооцоогоор дэлхийн эрчим хүчний хэрэгцээ 2015 он хүртэл 2.4 хувь, 2030 он хүртэл 2.7 хувиар жил бүр өсөх төлөвтэй аж. Эдүгээ 30 орчим улс оронд буй 440 атомын цахилгаан станц дэлхийн нийт эрчим хүчний 16 хувийг үйлдвэрлэж байгаа юм. Хөгжингүй эдгээр орнуудаас гадна 2010 онд дэлхийн 60 улс цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг судалж буйгаа ОУАЭА-т мэдэгдсэний ихэнх нь хөгжиж буй орнууд байв.
Гэвч энхийн атомыг ашиглах аюулгүйн бүрэн төгс технологи бий ю¿? 1986 онд Чернобыльд тохиолдсон аймшигт явдлаас хойш олон улсын АЦС-уудад 27 удаа томоохон хэмжээний осол гарсан байх юм. Үүнээс 17-д нь хөнөөлт цацраг идэвхт бодис гадагш тархжээ. Эдгээр осол аваариас гадна бага хэмжээний осол гардаг боловч олон нийтийн сонорт төдийлөн хүрдэггүй өнгөрдөг гэнэ. ОУАЭА-ийн мэдээллээр зөвхөн 2009 онд цөмийн аюулгүй байдалтай холбогдсон 211 хэрэг тохиолдол гарч бүртгэгдсэн байна.
Байгалийн гамшгийн хор уршгаар Фүкүшима атомын цахилгаан станцàд болсон осол, цацраг идэвхт бодис хяналтаас гарсан гашуун туршлага цөмийн эрчим хүч ашигладаг, сонирхдог улс гүрнүүдэд ноцтой анхааруулга болов. Япон, Герман, Австри, Бразил, Болгар, Кипр, Франц, Тайвань, Энэтхэг, Өмнөд Солонгос, Малайзи, Мексик, Швейцарü зэрэг улсад цөмийн эрчим хүч ашиглахыг хүчтэй эсэргүүцэн, цөмийн станцуудыг хаахыг шаардсан ард иргэдийн жагсаал цуглаан хүчтэй болж байлаа. Фүкүшимагийн аваар ослын дараа дэлхийн АЦС-тай улс орнууд цөмийн энергийн салбарын бодлого төлөвлөгөөгөө эргэн хянаж, үйлдвэрийн байгууламжуудаа нягтлан шалгахад хүрсэн. Герман улс гэхэд зарим станцаа хааж, Швейцарü шинээр станц барих асуудлыг нэг жилийн хугацаатайгаар түдгэлзүүлж, Чернобылийн ослын дараа бүх ард түмний хэлэлцүүлэг явуулж, атомын станцуудаа хаасан Итали улс 20 гаруй жилийн дараа цөмийн эрчим хүч үйлдвэрлэлээ сэргээх гэсэн шийдвэрээ нэг жилээр хойшлуулсан юм. Аюулгүйн технологиор дэлхийд “брэнд” болсон Япон улс гэнэтийн аюулыг урьдчилан тооцоолж чадсангүй. Байгалийн гамшиг хэзээ, хаана, ямар байдлаар хор уршиг учруулахыг урьдчилан тааварлах боломжгүй. Ялангуяа экологийн сүйрэл болж байгаа энэ цаг үед. Цөмийн эрчим хүчний гол түүхий эд болох уран нь цацраг идэвхит элемент бөгөөд химийн өндөр урвалаар баяжуулагдах тул онцгой аюулыг дагуулж байдаг билээ. Энэ аюулд хил хязгаар гэж үгүй тул “цөмийн” гэх тодотголтой аливаа бүхэн зөвхөн нэг улсын асуудал гэх аргагүй.
Үргэлжлэлийг Mongolian Mining Journal-ийн ¹007 дугаараас уншина уу.