Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Оросууд Тавантолгойн тухай бичсээр байна

Оросын компаниуд, юуны өмнө РЖД одоо нэгэнт ажиллаж байгаа Трансмонголын төмөр замаас салаа зам барихыг санал болгож байгаа бөгөөд  ингэснээр тээврийн урсгалыг Транссибирь болон Оросын Алс Дорнын усан боомтод шилжүүлнэ гэж тооцоолж байгаа юм.

Дэлхий нийтийн анхаарал Монголын их орд Тавантолгойн зүг чиглэсээр байна. Тэр тусмаа манай хойд, өмнөд хөршүүд илүүтэй сонирхол хандуулж буй.
 1990 оноос хойш арав гаруй жил Оросын удирдлагууд Монголыг бараг мартсан шахуу байлаа.  Гэтэл ердөө 4-5 жилийн өмнөөс хойд хөршийн сонирхол сэргэж эхлэв. Оросын улс төр, бизнесийн төлөөлөгчид ойр ойрхон хүрэлцэн ирж, орд газруудаар айлчлаад өөрсдийн сонирхлыг илэрхийлэх болсон. Оросын Ерөнхий сайд Владимир Путины захирамжаар өнгөрсөн дөрвөн жилд ураны хайгуулд тус улс гурван тэрбум ам.доллар зарцуулсан боловч Оросын нутагт олигтой илэрц олдоогүй. Харин Монголд Оросын өнөөгийн хэрэглээгээр тооцоход 20 жил ашиглах ураны нөөц тогтоогдсон  бөгөөд хайгуулын явцад энэ хэмжээ нэмэгдэнэ гэдэгт мэргэжилтнүүд итгэлтэй байгаа юм.

Уран бол ирээдүйд зайлшгүй тулгарах эрчим хүчний хямралыг давах юугаар ч орлуулашгүй нөөц. Хүч чадал эрх мэдлийн тулгуур болох бүтээгдэхүүн. Тиймээс хойд хөршийн Тавантолгойн орд газарт хандуулах сонирхлын алсын зорилт “уран” гэж үзэх нэгэн бий. Гэхдээ энэ нь хэтэрхий өрөөсгөл таамаглал байж болох. Монголын эрдэс баялгийн экспортод хүчтэй байр суурьтай оролцох нь хойд хөршийн улс төр, эдийн засгийн амин чухал ашиг сонирхол юм.  Орос нь нүүрс, газрын  баялгийн олборлолт, экспортоор толгой цохидог улсын нэг. Коксжих нүүрс үйлдвэрлэлээр дэлхийд гуравдугаарт орж, коксжих нүүрсний экспортоор дэлхийд айргийн тавд орно.  Сүүлийн үед Оросын хэвлэл, мэдээлийн хэрэгслэлүүдэд тус улсын шинжээч, тоймчид Монголын их орд Тавантолгойн асуудлыг ойр ойрхон хөндөх болов. Монголын Тавантолгойд хувийн компаниуд бус, улсын мэдэлд байдаг компаниуд хөрөнгө оруулах нь зүйтэй хэмээн Оросын удирдлагын зүгээс нэлээд алсын тактиктай арга хэмжээ авч байгаа тухай тэд нэгэн зэрэг онцолж байгаа юм.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.