“Энэ ч мөн аварга амьтан юм аа”
Говийн пүнхийсэн халуун өдрүүдийг Ухаахудагийн ажилсаг залуус үл ажран хөдөлмөрлөнө. Чухамдаа тэдний хөлс, хүчээр босч буй үндэсний томоохон бүтээн байгуулалттай танилцахаар зорьж очсон юм. “Энержи ресурс” компаниас зохион байгуулсан “Нүүрс баяжуулах үйлдвэрийн нээлттэй өдрүүд” арга хэмжээний энэ удаагийн зочид нь ШУТИС-ийн багш, судлаач, сэтгүүлчдээс бүрдсэн баг. Хоёрхон жилийн дотор хийж гүйцэтгэñýí ÷ ãýëýý ñàíààíä áàãòàìã¿é их ажилтай бүгдтэй нь танилцана гэдэг санаан зоргоор зүйл биш аж. Гэлээ ч хагас өдрийн томилолтын хугацаанд боломжийн мэдээлэлтэй буцах нь гарцаагүй билээ. Бидний хамгийн түрүүнд очсон газар Ухаахудагийн уурхай. 435 сая тонн нүүрсний нөөцтэй энэ уурхайг дор хаяж 25 жил ашиглана хэмээн геологич залуус тайлбарлав. Өнгөрсөн жил 3,9 сая тонн нүүрс олборложээ. Тэгвэл энэ онд үүнээс нэг дахин их буюу долоон сая тонн нүүрс олборлохоор зорьж байгаа бөгөөд 4 орчим сая тонныг нь угааж, баяжуулан экспортод гаргах аж.
Уурхайн гурав, дөрөвдүгээр давхаргад маш шахуу төлөвлөгөөтэй олборлолт ид өрнөж байна. Геологич А.Цолмонгийн хэлснээр сардаа 2.9 сая тонн уулын цул бүхий хөрс хуулалт хийгдэж, 550 мянган тонн нүүрс олборлох гэнэ.
“Энэ ч мөн аварга амьтан юм аа. Хэдэн тонн нүүрс ачдаг вэ?” зэрэг сониучирхсан асуулт бүрт залуу инженерүүд уйгагүй тайлбар өгнө. Уурхайн тээр дороос хар тоос манаруулан давхих “Том шар мангас”-ууд цаанаа л нэг сүр бараатай, аргагүй л хурд хүчтэй агуу техник юм. Дэлхийн уурхайчид “Катерпиллар”-ын CAT 793 D автосамосвалыг ийн нэрлэдэг аж. 2438 морины чадалтай гэж байгаа. Ганц автосамосвалын ачаа нь 60 тоннын даац бүхий дөрвөн вагонтой тэнцэнэ. Монголчуудын хөлөглөж сурсан ЗИЛ-130 автомашин таван тоннын даацтай. Гэтэл CAT 793 D автосамосвал 48 ширхэг ЗИЛ-130 машины ачааг ганц удаагийн явалтаар ачих боломжтой гэнэ. Дэлхийн техник, технологийн сүүлийн үеийн шийдлүүд Монголын өмнийн зэлүүд говьд нутагшсанд итгэмээргүй. Тэр бүү хэл, жирийн малчин залуус уг техникийг “эзэгнэж” байгаа нь гайхамшиг биш гэж үү.
240 тоннын даацтай CAT 0793 D автосамосвал дэлхийд 2000 гаруй байдгаас дөрөв нь Ухаахудагийн уурхайд бий. Уг автосамосвалуудад зориулж Германы Либхер групп 996 эксковатор бүтээжээ. Цагт 1000 литр буюу нэг тонн түлш зарцуулдаг 996 эксковатор нэг хутгалтаар 30 шоо метр буюу 60 тонныг хутгах хүчин чадалтай хэмээн “Энержи ресурс”-ийнхэн тайлбарлав.
Уурхайд нэг ээлжиндээ дөрвөөс зургаан CAT 793 D автосамосвалын засвар үйлчилгээг хийх боломжтой Засварын төвийг өнгөрсөн оны дөрөвдүгээр сард ашиглалтад оруулсан нь салбартаа анхдагчид тооцогдох үйл явдал болжээ. Ийм засварын төвийг дахиад барих төлөвлөгөө ч байгаа гэнэ.