Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Их хэмжээний хөрөнгө оруулалт эдийн засагт шингэхгүй гэх аюул үгүй


Олон улсын Валютын сангийн хөтөлбөрийн гол зорилго нь инфляцийг бууруулах байсан. Гэтэл бараа, бүтээгдэхүүний үнэ улам нэмэгдээд байна. Тэгэхээр уг хөтөлбөр зорилгоо биелүүлж чадахгүй байна гэдэгтэй санал нийлэх үү?

Эхний нэг, хоёр, гуравдугаар сарын инфляцийн дүнг өмнөх жилийн инфляцийн дүнтэй харьцуулахад хамаагүй бага гарсан. Ер нь жил бүрийн эхний гурван сард хүнсний барааны үнэ илүүтэй өсөх хандлагатай байдаг. Гэхдээ энэ жил өмнөх жилүүдээс харьцангуй бага хувьтай нэмэгдсэн. Нөгөө талаар валютын ханш өсөж, төгрөг суларсан нь инфляци өсөх дарамтыг үүсгэж байна. Төгрөгийн ханш унах энэ үйл явц манай валютын орлого хомсодсонтой уялдаж байгаа учраас бодитой зүйл л дээ.

Олон улсын Валютын сангийн хөтөлбөртэй холбоотойгоор Монголбанк бодлогын хүүгээ өсгөсөн. Үүнийг дагаад арилжааны банкууд зээлийн хүүгээ өсгөж байна. Нөгөө талд хадгаламжийн хүүгээ өсгөх асуудал яригдах ёстой шүү дээ.

Банкууд цаашдаа хадгаламжийн хүүгээ өсгөж л таарах байх. Инфляци цаашид өндөр хэвээрээ байвал шийдвэр харьцангуй хурдан гарах юм. Бидний авч байгаа арга хэмжээ илүү бүтээлч байж, инфляцийн өсөлт харьцангуй бага байх юм бол заавал хүүг тэгж өндөр өсгөөд байх шаардлага байхгүй.