Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

С.Дэмбэрэл: Уул уурхайн салбарт авторитари дэглэм тогтоож болохгүй

 

Одоогийн нөхцөл байдлаас ажиглахад 34 хувь, түүн дээрээ нэмж зээл авна гэх мэт сонин зүйл яриад байгаа. Бидний байр суурь бол алтан хувьцаа гаргаж, цаашлаад Монголын хөрөнгийн бирж дээр арилжих зэрэг зарчмын шинж чанартай асуудал юм. Үүнийг судлаад эцэслэсэн байдлаар байр сууриа илэрхийлэх бодолтой байна.
Уул уурхайн салбарт төрийн авторитари гэж хэлж болох тийм дэглэм тогтоож болохгүй. Энэ хэлбэр нь хэзээд үр ашиггүй гэдгийг түүх баталдаг. Тиймээс гол зарчим нь РРР буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бий болгох ёстой. Төр өмчлөгч, үр ашгаа авдаг, гэхдээ бас ганцаараа байна гэж бодож болохгүй. Win win буюу хэн хэн нь ялах тийм шийдлийг олох ёстой.

Уул уурхайн дэд бүтцийн салбарт таван тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалттай төслүүд хэрэгжих гэж байна. Үүнийг төр хувийн хэвшилтэй хамтарч хэрэгжүүлнэ гэж яригдаад байгаа. Тэгэхээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа шинэ түвшинд гарах нь ээ?

Манай улс РРР буюу төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг одоо л тавих гэж байна. БНСУ-ын РРР-ийн хууль гэхэд олон арван хуудастай том хууль байдаг. Монголд тийм зузаан ном, том хууль хэрэггүй. Үндсэн зарчмуудаа гол концепцдоо тунхаглаад, түүнийгээ хуульчлах байдлаар Засгийн газрын бодлогын баримт бичгийг батлах хэрэгтэй. Case by case буюу тодорхой төслүүд дээр энэ РРР-гийн хувилбаруудыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тавьж өгмөөр байна. Баахан хууль, дүрэм хэрэггүй. Үүнийг гэрээгээр зохицуулдаг хэлбэр бас байдаг. Зарчмын шинж чанартай суурь концепц болон бусад зарчмыг ерөнхий хуульдаа заагаад, үлдсэнийг нь гэрээгээр зохицуулдаг. Ингэхдээ олон улсын загвар гэрээ гэж гаргаж болно. Загвар гэрээг уул уурхайн ийм салбарын, тийм төсөлд хэрэгжүүлнэ гэдэг ч юм уу тодорхой заагаад өгнө л дөө.

Монгол улсын хөгжлийн цаашдын чиг хандлага эрдэс баялгийн нөөцөд суурилсан эдийн засаг болох төлөвтэй байна. Энэ тохиолдолд юуг онцгой анхаарах ёстой вэ гэхээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээн дээр суурилсан үйлдвэрлэл явуулах юм. Уул уурхайн том төслүүдээс дотоодын компаниуд үр ашгийг нь хүртэж, гэрээний дагуу зарим ажилбарыг гүйцэтгэдэг байж болно. Цаашлаад ажлын байр бий болох жишээтэй. Энэ бүх зүйлийг зарчмын хувьд ерөнхий хуульдаа зааж өгөх нь зүйтэй юм.

Та Концессийн тухай хуулийн төсөлтэй танилцав уу? Хэр сайн болсон гэж үзэж байна?

Концессийн хууль нь товчхондоо өмчлөх эрхийг төр гэдэг субьектээс бусад субьектэд тухайн орд газрыг ашиглах,  эзэмших, захиран зарцуулах зэрэг эрхүүдтэй уялдуулж өгөх зорилготой хуулийн нэг хэсэг юм. Үүнээс үзвэл концесс нь хөгжлийн эрхийг шилжүүлж буй асуудал билээ. Лизинг нь үйл ажиллагааны эрхийг шилжүүлж буй хэрэг. Харин хөгжлийн эрх гэдэг нь тэнд хөрөнгө оруулалт хийх явдал. Гэхдээ өмчлөгч нь хэвээрээ байна. Ер нь энэ талаарх харилцааг зохицуулсан хуулийн заалт манайд дутмаг хийгдсэн.