Ашигт малтмалын тухай хуулийн асуудал цэгцэрсний дараа Монгол улсад ч, хөрөнгө оруулагч талд ч ашигтай гэрээний хувилбар дээр тохиронгуутаа л тэр дор нь шийдэх ёстой.Улс орны байнгын, язгуур эрх ашиг хөндөгдөж буй энэ асуудлыг цаг зуурын шинжтэй сонгуультай холбох нь тэнэг хэрэг. Гэтэл чухамдаа сонгуулиас болоод гацаж магадгүй гэсэн бодол, болгоомжлол байгааг нуугаад хэрэггүй биз. Энэ тухай саяхан болсон Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурал дээр УИХ-д байгаа улс төрийн намуудын удирдлага илэн далангүй ярилцсан. Ярилцсаныхаа эцэст Засгийн газраас УИХ-д тодорхой санал, төсөл оруулж ирвэл шийдэх тал дээр нь хамтран ажиллая, улс орныхоо язгуур эрх ашиг талаас нь бүгдээрээ хандъя гэж ойлголцсон, тохиролцсон.