Монгол, Оросын хил дээр байгаа орд газрыг ОХУ-тай хамтарч эзэмшихэд буруу нь юу байх билээ. Харилцан ашигтай байх зарчмаар хойд хөрштэй он удаан жил хамтраад ирсэн сайхан уламжлал бидэнд бий. Тэр уламжлалыг би Монголын ард түмэнтэйгээ нэгэн адил чин сэтгэлээсээ хүндэтгэдэг. Ганц жишээ дурдахад, Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэр одоо ч бидэнд ашиг тусаа өгч, улсын төсвийн гуравны нэгийг бүрдүүлсээр л байна. Бидэнд ийм “Эрдэнэт“ олон байгаасай билээ гэж залбирцгаая.