МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ АРВАННЭГДҮГЭЭР САРЫН 23-НД ХИЙСЭН “ШИНЭ АЖ ҮЙЛДВЭРЖИЛТ- АЖЛЫН БАЙРНЫ БАТАЛГАА” УУЛЗАЛТЫН ҮЕЭР ЭРДЭС БАЯЛАГ, ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД Д.ЗОРИГТЫН ХЭЛСЭН ҮГ
Салбарын нөхцөл байдлын талаар Та бүхэнд товчхон танилцуулъя. Өнөөдөр манай уул уурхай, ашигт малтмалын салбар хөгжлийн нэгэн том тулгуур болоод байна. Ашигт малтмалын нөөцийн улсын нэгдсэн тоо бүртгэлд 80 төрлийн ашигт малтмалын 1170 орд, 8000 орчим илрэл тэмдэглэгджээ. Хайгуулын ажилд гадаад, дотоодын хувийн хөрөнгө оруулалт тогтмол нэмэгдэж, 2007 онд 280 тэрбум төгрөгт хүрсэн нь хамгийн өндөр үзүүлэлт болж байна. Өнөөдөр уул уурхайн салбарт 50 орчим мянган хүн ажиллаж байна. Манай уул уурхайн салбараас улсын эдийн засагт оруулж буй хувь нэмэр жилээс жилд өсч 2008 онд дотоодын нийт бүтээгдэхүүний 28,2%, аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 64,3%, экспортын бүтээгдэхүүний 80,7%-ийг тус тус бүрдүүлж байгаа.
Сүүлийн 10 жилд алт олборлолт 17 дахин, зэс-молибдений хүдэр олборлолт 30.4%, хайлуур жоншны баяжмал үйлдвэрлэлт 14.6%-иар өссөн. Манай улс 1995 онд 4.8 сая тонн нүүрс олборлож байсан бол 2008 онд 9.7 сая тонн нүүрс олборлож, дотоодынхоо хэрэгцээг бүрэн хангаад үлдсэн хэсгийг нь экспортолж байна.
Хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо 2009 оны зургадугаар сарын 1-ний байдлаар 4074, ашиглалтынх 1103, нийтдээ 5177 тусгай зөвшөөрлийг 1928 аж ахуйн нэгж эзэмшиж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 32%-ийг хамарчээ. Харин 2009 оны есдүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт тусгай зөвшөөрлийн тоо 4788 болж, ялангуяа хайгуулын тусгай зөвшөөрлийн тоо эрс буурсан үзүүлэлттэй байгаа. Одоо манайд 1091 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.