Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дарга С.Дэмбэрэл:

Ерөнхий сайд тариан талбай дээгүүр л явж байна. Гэтэл компаниудаар яагаад орохгүй, захуудаар явж үзэхгүй байгаа юм. Бодит салбарын төлөөлөлтэй яагаад уулзахгүй байгаа юм бэ. Мөнгөний салбарт харьяалагддаг банк, санхүү бусад байгууллага ямар байгааг харах хэрэгтэй шүү дээ.

Энэ оны гуравдугаар сараас эхэлж явуулсан Төв банкны мөнгөний хатуу бодлого бизнесийн хүрээнийхний болон банк хоорондын хэлхээ холбоог тасалсан. Үүний дүнд компаниудын идэвхжил байхгүй болж, чанаргүй зээл өслөө. Бизнесийн биш бодлогын буруугаас болж бизнес, банкны салбар эрсдэл хүлээж байна.  Гуравдугаар сард хямралын эсрэг бодлого батлагдсан. Үүнээс хэдхэн хоногийн дараа Олон улсын валютын сан тогтворжуулах хөтөлбөр баталснаар Монгол улс хоёр хөтөлбөртэй болсон. Энэ нь үзэл санааны хувьд хоёр өөр. ОУВС-тай  манай Засгийн газрын байгуулсан гэрээнд  “Эдийн засагт байгаа мөнгийг татаж ав” гэсэн.

Энэ нь  “Төсвийн үрэлгэн байдлыг зогсоо. Халамжийг бүү хавтгайруул”  гэсэн санаа. Нөгөө хөтөлбөрийн санаа нь “Халамжийг бүү хавтгайруул , гэхдээ эдийн засагтаа мөнгө оруул” гэсэн. Ийм хоёр бодлоготой байхад ямар ч улсын Ерөнхий сайд, Сангийн сайд эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй , тэг дундуур нь бодлого явуулна. Гэтэл одоо мөнгөний бодлогын ачаар валютын ханш тогтворжлоо гэж худал ярьж байна.

Төв банк гуравдугаар сараас хатуу бодлого барьж эхлэхдээ “Ямар ч үнээр хамаагүй валютын ханшаа тогтооё. Тэртээ тэргүй унаж байгаа хувийн хэвшлийг орхиё” гэсэн. Үүний үр дүнд барилгын салбар хямралын байдалтай удлаа. Банкуудын зээл чанаргүй болсон. Баруун таван аймгаар явахад малын үнэ унасан байна. Ийм л эдийн засагтай болчихоод байхад Монголбанкны удирдлага нь  “Валютын ханш тогтвортой байна” гэсэн зүйл яриад сууж байх юм.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.