Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байр суурь

Сарын ишлэл

Австралийн “Сэджмен” компанийн төслийн удирдагч Cameron Dorr:

 -”Сэджмен” компани нь “Энержи Ресурс” компанийн удирдлагатай 2008 онд уулзаж, тэдний 15 сая тонны хүчин чадалтай үйлдвэр барих хүсэлтэй байгаа талаар ярилцах завшаан олдсон юм. Энэ үйлдвэр нь Монгол улсад анхны Нүүрс баяжуулах үйлдвэр болоод зогсохгүй дэлхийн хэмжээнд хүрсэн үйлдвэр болно. Сэджмен нь 30 гаруй жилийн турш дэлхийн эрдэс баялгийн салбарт инженерийн сервис болон үйлдвэрийн үйл ажиллагааны менежментийг иж бүрнээр үзүүлдэг компани болтлоо өсөн дэвжсэн. Нүүрс баяжуулах үйлдвэрийн эхний үе шат нь 2010 оны эцсээр баригдаж дуусах бөгөөд цагт 900 тонн нүүрс хүлээн авч боловсруулна. Ингэснээр хамгийн томдоо 50 мм-ийн хэмжээтэй болтлоо бутлагдаж, үйлдвэрийн процесст шилжинэ. Баяжуулах процесс нь гурван үндсэн циклээс бүрдэх юм. Зах зээлд үндсэн бүтээгдэхүүн нийлүүлнэ. Эдгээр нь өндөр чанартай хатуу коксжих нүүрс ба өндөр чанартай эрчим хүчний нүүрс байх болно. Завсрын бүтээгдэхүүнийг дотоодын хэрэгцээнд зориулан  эрчим хүч гаргахад хэрэглэнэ. Монгол улс нь эрдэс баялгаар их орон бөгөөд анхны том хэмжээний Нүүрс баяжуулах үйлдвэрийг дэлхийд танигдсан уул уурхайн шилдэг технологи, үйлдвэрийн дизайны дагуу барьж байгуулснаар нөөц боломжоо бүрэн ашиглах боломж нээгдэх юм. Энэхүү анхдагч үйлдвэрийг Монгол улсад байгуулах үйл ажиллагаанд “Сэджмен” хамтран ажиллаж байгаадаа баяртай байна.
 

“Энержи Ресурс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, MCS холдингийн ерөнхий захирал Ж.Оджаргал:

    -Монгол Улсын Засгийн газраас баримталж буй үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрийн дагуу манай улсын эдийн засгийн хөгжилд даацтай өөрчлөлт авчрах томоохон уул уурхайн төслүүд өмнийн говьд хэрэгжиж эхэлсний нэг нь “Энержи Ресурс” компанийн барьж байгаа энэхүү нүүрс баяжуулах үйлдвэр юм. Үйлдвэрийн үндсэн зорилго, чиглэл нь чанартай эцсийн бүтээгдэхүүн гаргах  явдал болно. Баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор эдийн засагт нэмүү өртөг бий болох, цаашид хими технологийн чиглэлээр нүүрсийг гүн боловсруулах, дайвар бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх томоохон алхам хийгдэнэ. Байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг хамгийн бага байлгах, эдийн засгийн үр ашиг өндөртэй ажиллах, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг чанд мөрдөх, орчин үеийн үйлдвэрлэлийн менежментийг нэвтрүүлэх, үндэсний инженер, техникийн ажилтнууд мэдлэг мэргэжлээ сорих сайхан боломж, орчин шинээр баригдах Нүүрс баяжуулах үйлдвэрт бүх талаар бүрдэнэ. Монгол улс боловсруулах үйлдвэрийн орон болтугай.  
 

УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн:

    -”Ухаа худагийн” уурхайн цогцолбор байгуулагдсанаар асар өндөр ач холбогдолтой. Тухайлбал авто замын болон төмөр замын асуудал шийдэгднэ. Төмөр замын хувьд Тавантолгой-Оюутолгой-Гашуун сухайтын чиглэлд тавигдана. Энэ талаар Засгийн газар шийдээ гаргасан. Яваандаа Тавантолгой, Оюутолгойг төв магистрал төмөр замтай холбоно гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Зам харгуй дагаж хөгжил дэвшлийг дагуулдаг шүү дээ. Мөн өнөөдөр шаваа тавьж буй Нүүрс баяжуулах үйлдвэр дэд бүтцийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулах юм. Нүүрсийг угааж экспортолсноор Монгол улсад орох эдийн засгийн үр өгөөж нэмэгдээд зогсохгүй дэлхийн бусад нүүрс экспортлогч орнуудтай чанараараа өрсөлдөх боломжтой болно.
 

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн Байнгын хорооны дарга  Ц.Баярсайхан:

    -Өмнөговь аймгийн хувьд болон Монгол улсад Тавантолгой маш том стратегийн орд төдийгүй дэлхийд ховорхон орд. Уурхайг ашиглахад техникийн нөхцөл боломж өндөр. Харин бэрхшээлтэй зүйл нь дэд бүтцийн асуудал юм. Өнөөдөр “Ухаа худаг” төсөлтэй танилцлаа. Монголчууд энд хэрэгжиж байгаа төслийн үйл ажиллагааг сайн мэддэггүй. Яг газар дээр нь ирээд үзэхэд зөвхөн олборлоод борлуулах биш, олборлосон нүүрсээ эцсийн бүтээгдэхүүн болгох чиглэл рүү эрчимтэй ажил хийгдэж байгаа нь харагдаж байна. Нүүрс угаадаг, баяжуулдаг үйлдвэр барих нь маш зөв алхам. Зөвхөн энэ баяжуулах үйлдвэр дээр гэхэд  250 гаруй ажлын байртай бий болно. Нүүрсийг угааснаар нэгдүгээрт тодорхой хаягдлуудыг багасгана. Хоёрдугаарт фракцаар нь ялгах бололцоотой болно. Гуравдугаарт коксжих нүүрс, эрчим хүчний нүүрсийг ялгана. Ингэснээр нүүрсний гадаадын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, эдийн засгийн үр ашигтай, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн бий болж, түүхийгээр нь гаргаснаас илүү өндөр үнээр борлуулах юм.



Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг:

    -Энд ямар бүтээн байгуулалт өрнөөд байгааг   нүдээрээ харлаа. Мянга сонсохоор нэг үз гэдэг. Хувийн хэвшлийн компани ажлыг “урсгаж” байгаа юм байна. Манай талаас, /манай тал гэж Улсын Их хурал, Засгийн газрыг хэлж байна/ хүлээгдэж байгаа олон асуудлууд  байна гэдгийг дахин харлаа. Ер нь асуудал бий гэдгийг мэдсээр л байсан. Гэхдээ газар дээр нь ирээд илүү сайн харлаа. Их хурлын олон гишүүн ирсэнд би их баяртай байгаа. Эргэж очоод төр, засгийн хэмжээд шийдвэр гаргахын төлөө бүгдээрээ хамтран ажиллаж зүтгэнэ гэж бодож байна.  Засгийн газраас өмнөд бүсийн дэд бүтцийн хөгжлийн асуудлаар Ажлын хэсэг байгуулаад намайг ахлагчаар нь тавьсан. Би хэсэг хугацаанд Улаанбаатарт “байшин” дотор жаахан ажилласан. Гэхдээ хотод “байшин” дотор ажиллах нэг хэрэг, яг газар дээр нь ирж үзээд Тавантолгой, Оюутолгой, хилийн боомттой танилцаж, нүүрс экспортолход юу саад болоод байгааг дүгнэж, дорвитой шийд гаргах хэрэгтэй юм. Тавантолгойн 70 мянган га газраас багахаан газар дээр нь олборлолт явуулж байна. Үлдсэн газрыг ямар байдлаар, яаж ашиглахыг нэн даруй Улсын Их Хурлаар оруулж шийдэх нь зүйтэй. Биднийг онц шийд гаргаж амжилгүй сууж байтал хувийн хэвшлийнхэн үүнд ханцуй шамлан ороод үр бүтээлтэй ажиллаж байна. “Энержи Ресурс” компанийнханд талархал илэрхийлье.