Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

МОНГОЛЫН УРАНЫ ШИНЭ ОРДУУД, ТЭНД ХЭРЭГЛЭХ ШИНЭ ТЕХНОЛОГИ

Хайрханы орд газар нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт орших бөгөөд 8 мянган тонн орчим нөөцтэй ба Хараатын орд газар нь мөн аймгийн Баянжаргалан, Өндөршил сумын нутагт орших бөгөөд 7 мянган тонн ураны нөөцтэй юм.

Эдгээр орд газрыг нээхэд “Гурвансайхан“ ХХК-ийн хөрөнгө оруулагч Денисон майнс корпорациас 245 мянган уртааш метр өрөмдлөг болон геологи, гидрогеологи, геофизикийн иж бүрэн судалгааны ажлыг явуулж гурван удаа технологийн туршилтыг орд газрууд дээр нь хийж 26 орчим сая ам.долларын санхүүжилт  зарцуулаад байна.

Хайрхан, Хараатын ордууд дээр хийгдсэн технологийн туршилт нь газрын дор уусгах арга (ГДУА)-аар энэ ордууд дээр уран олборлох боломжийг тогтоосон бөгөөд орд газруудыг ашиглах техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулаад байна.     

ГДУА бүхий уран олборлох технологи нь дэлхийн ураны олборлолтын 29 хувийг эзэлдэг бөгөөд газар шорооны ажил хийгддэггүй, экологийн бохирдол харьцангуй бага байдгаараа илүү дэвшилтэт арга бөгөөд Хайрхан, Хараатын орд дээр байгуулах үйлдвэр нь энэхүү технологийг Монгол Улсад анх удаа нэвтрүүлэх юм.

Хамтарсан “Гурвансайхан“ компани нь дээрх ордуудаас гадна Дундговь аймагт Гурвансайханы, Сүхбаатар аймагт Өлзийтийн талбайнуудад ураны орд газруудыг нээхээр геологи хайгуулын ажлыг эрчимтэй явуулж байна.


“Гурвансайхан“ компанийн Хараат, Хайрхан, Гурвансайхан, Өлзийтийн талбайд явуулсан ураны эрэл хайгуулын ажлаар нийтдээ 20 гаруй мян.тонн ураны нөөц илрүүлэн тогтоох боломж бүрдсэн нь жилд 500-1000 тонн уран олборлох дэвшилтэт технологи бүхий үйлдвэрийг байгуулах эрдсийн түүхий эдийн баазыг бүрдүүлээд байна.


Эдгээр талбайд тогтоогдсон нөөцийг нэг үйлдвэрт ашиглан, жилд 50-60 сая ам.долларын бүтээгдэхүүн үйлдвэрлэн, эрдэс баялгийн салбарын хөгжилд зохих хувь нэмэр оруулах боломжтой юм. “Гурвансайхан“ ХХК нь ойрын үед дээрх ордууд дээр үйлдвэр байгуулах хөрөнгө оруулалт хийхээр бэлтгэж байна.

 

Сэтгэгдэл (2)

  • Бат (202.179.31.79)
    Монголд Уран хэзээ ч олборлуулахгүй!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!
    2020 оны 04 сарын 19 | Хариулах
    • Монгол
      Тийм шүү !!!
      2020 оны 04 сарын 19