Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

VSAT-ын тусламжтайгаар хамгийн богино хугацаанд, харьцангуй хямд зардлаар холбооны дэд бүтэц үүсгэх боломжтой


“Орбитнэт” ХХК-ийн Гүйцэтгэх захирал П.Сүхбаатар

Уул уурхайн компаниуд манайд хандсанаар хяналтын систем, тоног төхөөрөмж, интернэт, холбоо гэх мэт мэдээллийн технологийн бүхий л хэрэгцээгээ нэг цэгээс цогцоор авах боломжтой болно.


”Орбитнэт” компанийн талаар товч танилцуулна уу?

“Орбитнэт” компани  2004 онд байгуулагдсан. Хамгийн сүүлийн үеийн сансрын холбооны үйлчилгээ үзүүлдэг. Монгол улсын нутаг дэвсгэр дээр хиймэл дагуулаар өгөгдөл дамжуулах /VSAT/ үйлчилгээг бид 6 жилийн турш амжилттай үзүүллээ. Энэ хугацаанд гадаадын мэргэжилтнүүдтэй байнга хамтран ажиллаж, инженер техникийн ажилтнуудаа мэргэжлийн өндөр түвшинд сургаж чадсан. Өнөөдөр “Орбитнэт” ХХК нийт зах зээлийн 50 хувь орчмыг эзэмшдэг томоохон компани болтлоо өргөжсөн байна.

Ямар бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглэгчдэд санал болгодог вэ?

Манай компани хэрэглэгчдэдээ сансрын өндөр хурдны интернэт үйлчилгээ, VPN буюу байгууллагын дотоод сүлжээ, дуу дүрс дамжуулах үйлчилгээ, видео конференцийн үйлчилгээ  санал болгож байна. Түүнчлэн “Орбитнэт” компани үндсэн хөрөнгө оруулагч болох “М-Си-Эс Электроникс” компанитай хамтран мэдээллийн технологийн цогц шийдлийг хэрэглэгчдэдээ хүргэх зорилгоор Уул уурхай, Аялал жуулчлал, Хөдөө аж ахуй, Банкны шийдлүүдийг боловсруулан хэрэглэгчиддээ санал болгож байна. Өөрөөр хэлбэл уул уурхайн компаниуд манайд хандсанаар хяналтын систем, тоног төхөөрөмж, интернэт, холбоо гэх мэт мэдээллийн технологийн бүхий л хэрэгцээгээ нэг цэгээс цогцоор авах боломжтой болж байгаа юм. Энэ нь хоорондоо зохицох зохицохгүй олон төрлийн тоног төхөөрөмж энд тэндээс авахын оронд салбар салбарын онцлогийг тусгасан, хэрэгцээ шаардлагыг бүрэн хангахуйц шийдлийг цаг хугацаа, төсөв хөрөнгөө бодитойгоор хэмнэж ашиглах боломжтой  гэсэн үг.  

VSAT үйлчилгээ болон түүний онцлог, давуу талыг  танилцуулна уу?

VSAT нь бага оврын сансрын холбооны терминал бөгөөд түүний тусламжтайгаар алслагдсан газруудад хамгийн богино хугацаанд, харьцангуй хямд зардлаар холбооны дэд бүтэц үүсгэх боломжтой. Тухайн суурин газар нэг VSAT терминал суурилуулснаар олон хэрэглэгч нэг  зэрэг өндөр хурдны интернэтэд холбогдож, видео конференц болон суурин утасны үйлчилгээ авах боломж бүрддэг. VSAT бол уул уурхай гэх мэт байршлаа байнга сэлгэн ажилладаг салбаруудын хувьд маш тохиромжтой шийдэл юм. Уурхай байршлаа сэлгэн ажиллах тохиолдолд зөвхөн хүлээн авагч антеннаа шилжүүлэн суурилуулахад л болно. Суурилуулалт тээвэрлэлтийн хугацааг оруулалгүйгээр 1-2 хоногт хийгддэг. Зардлын хувьд ч олон километр газар шилэн кабель татсанаас харьцангуй хямд өртөгтэй.  VSAT-ын бас нэг  давуу тал нь хэрэглэгч өөрийн хүссэн хурдыг авах боломжтой. Бид өгөгдлийг төвөөс алслагдсан цэг рүү 9,1mbps хүртэл хурдаар дамжуулж байна.

“Орбитнэт” компаний ижил төрлийн үйлчилгээ үзүүлдэг компа­ниудаасаа ялгарах давуу тал юу вэ?


Юуны өмнө манай компани  Монгол орныг бүхэлд нь хамарсан сансрын холбооны нэгдсэн сүлжээг байгуулж чадсан. Өнөөдөр манай компани Монгол орны 21 аймаг, 200 гаруй сумдад өөрийн үйлчилгээгээ хүргэж байна. Түүнчлэн Бутан, Казахстан улсуудад үйлчилгээгээ хүргэж байгаа. 2009 онд манай 24/7 Техник үйлчилгээний төв үйл ажиллагаагаа эхэлснээр Орбитнэтийн удирдлагын төвөөс 24 цагийн турш хэрэглэгчдэд тулгарсан аливаа асуудлыг тэр даруйд нь шийдвэрлэж, зөвлөгөө туслалцаа үзүүлэн ажиллаж байна.
Бид хэрэглэгчдэдээ 24 цагийн сансрын сүлжээний мониторинг, онлайн дэмжлэг үйлчилгээ, дотоод сүлжээний шийдэл гаргахад дэмжлэг үзүүлэн ажилладаг. Өөрөөр хэлбэл манай хэрэглэгчид амралтын өдрүүд, шөнийн цагийн алинд ч  өөрт тулгарсан асуудлаа  цаг   алдалгүйгээр  шуурхай шийдвэрлүүлэх боломжтой болсон. Түүнчлэн манайх Монголдоо анхдагч бөгөөд цорын ганц “Ku” зурвасыг ашигладаг компани юм. Энэхүү Ku зурвасын станц нь С зурвасын станцтай харьцуулахад алслагдсан цэгээс төв рүү 2 дахин өндөр хурдаар мэдээллийг дамжуулдаг. Мөн тоног төхөөрөмжүүд нь овор хэмжээ багатай бөгөөд үнийн хувьд ч харьцангуй хямд. Иймд кэмп шилжин ажиллах тохиолдолд тээвэрлэх болон суурилуулахад ихээхэн хялбар болж байгаа юм. Бас нэг таатай мэдээ  дуулгахад бид гадаадын харилцагч компаниудтайгаа амжилттай хамтран ажиллаж чадсаны үр дүнд 2010 онд тоног төхөөрөмжүүдийнхээ үнийг 20 хувиар хямдруулаад байна.