Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Бусайрус Монголд

Бусайрус компани өөрийн салбараа Монгол Улсад албан ёсоор нээх болсноо мэдэгдэхэд баяртай байна. Бусайрус компани нь ил, далд уурхайд зориулагдсан өндөр бүтээмж бүхий тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон зохион бүтээлтээрээ тэргүүлэгч, дэлхий дахинд танигдсан компани болно.

Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод Бусайрусын Төв Ази салбарыг байгуулах бүртгэлийн үйл ажиллагаа нь хэдийнэ эхэлсэн бөгөөд энэ нь 2010 оны аравдугаар сарын эхэн гэхэд дуусгавар болохоор төлөвлөгдсөн.
Бусайрус нь Монгол улс дахь харилцагч уул уурхайн компани болон үйлчлүүлэгч нартаа өөрийн тоног төхөөрөмжийн бүрэн багцыг шууд санал болгох болно.
Бусайрусын тоног төхөөрөмжүүд болон цогц үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай цахим мэдээллийн хуудас www.bucyrus.com-аас   үзнэ үү.

Bucyrus in Mongolia

Bucyrus is glad to inform you that our company, well known as a world leader in the design and manufacture of high productivity mining equipment for the surface and underground mining industries, will take the opportunity of being also repre¬sented in Mongolia.
The registration process of Bucyrus Central Asia has been started already and will be concluded by early October 2010. Registration place will be in Ulaanbaatar, Mon¬golia.
Bucyrus will now offer complete Mining Equipment Packages on a direct basis to our existing and potential customers in Mongolia.
Please find more details of our complete product portfolio on our webpage www.bucyrus.com. 



Хүчирхэг дугуйнууд REINEORCED гэсэн тэмдэглэгээтэй байдаг

Эрхэм жолооч Та алтан шаргал замдаа саадгүй явж байна уу. Орчин үеийн хүчирхэг, хурдтай техник хөлөглөн, алс хол газрыг зорьж явахад сайн чанарын, найдвартай  дугуй шиг хэрэгтэй зүйл үгүй. Ялангуяа уул уурхайн хүнд даацын автомашинуудад дугуй бол онцгой чухал эд.

The Mongolian Mining Journal уншигчдадаа “Уул уурхайн дугуй” зөвлөгөөг цувралаар хүргэж байна. Түүнчлэн уул уурхайн бусад тоног төхөөрөмжийн онцлог, аюулгүй ажиллагааны дүрэм, хувцас хэрэгслүүдийн талаар, нөхөн сэргээлтийн технологийн тухай сэдвээр манай булан тогтмол үргэлжилнэ. Санал бодлоо 91030305 утсаар илэрхийлнэ үү.

Ямарч зам бартааг туулах чадвартай  автомашинд зориулсан дугуй тусгай хэмжээгээр ялгарахаас гадна  шороон замаар явахад зууралтыг нэмэгдүүлж өгдөг салбарласан бүрээс хээтэй байдаг. Тэдний ихэнх нь М+S гэсэн цас болон шаврын тэмдэгтэй. Үүн дээр E үсэг нэмэгдсэн бол дугуйнд хадаас бэхэлж болно гэсэн үг. Улирлын онцлогт зориулсан дугуйнаас гадна өвлийн дугуйн олон төрөл, тэр бүү хэл шавартай үед ашиглах зөвхөн намрын дугуйг ч гаргах болжээ.  Өвлийн дугуйг Европын болон Скандиновын гэж ангилдаг. Мэдээж Европын  зөөлөн уур амьсгал, нойтон цасанд тохирох дугуй манай нөхцөлд төдийлөн тохирдоггүй. Скандинавын дугуй нь өргөн тэгш өнцөгт хэлбэртэй, шатрын хөлөг шиг хээтэй байдаг. Энэ нь цас малтах, мөсөн дээр явахад хамгийн тохиромжтой.  Нэг л мэдэхэд намрын улирал дуусч, Монгол орон өвөлтэй золгоно.

Тиймээс жолооч та  хүйтэн цаг улиралдаа  одооноос бэлтгэж, өвлийн дугуйгаа сонгоорой. Өвлийн дугуйг сонгохдоо нэн тэргүүн үйлдвэрлэсэн он болоод дуусах хугацааг хараарай. Манай улсад ихэвчлэн гадны орнуудад хэрэглэж байсан дугуйг оруулж ирж худалдаалдаг. Тиймээс дугуй дээр байгаа өнгөт толбыг эхлээд сайн ажиглах хэрэгтэй. Улаан, цагаан, толбо нь дугуйны хамгийн хүнд даацын цэгт байдаг. Учир нь  шинэ дугуйнд энэ толбо маш тод байгаа. Харин шар толбо бол энэ дугуй сэргээн засварлалтад орсныг илтгэнэ. Дугуй бол таны аюулгүй байдлын шалгуур. Жинхэнэ өвлийн дугуй нь хальтиргаатай замд хадаастай дугуйнаас нэг их дутахгүй бөгөөд ийм дугуй төрөлд “GOOD YEAR ULTRA GRIP, MICHELIN XM+S 100” багтана. Дараагийн дугаартаа уул уурхайн хүнд даацын автомашинуудын дугуйны талаар  сонирхолтой зөвлөгөө өгөх болно.

Автомашины дугуйг дотор нь “диагональ” ба “радиаль” гэж  ангилдаг. Гэхдээ орчин үед диагональ дугуйг бараг  ашиглахаа больсон. Ихэнхдээ дотор хаймаргүй дугуйны эрэлт хэрэгцээ их байгаа. Дотор хаймаргүй дугуй нь илүү хөнгөн,  энерци бага тул автомашиныг тогтвортой, донсолгоогүй явахад гол нөлөөтэй. Дугуй болгоны гадна талд маш нарийн тэмдэглэгээнүүд байдаг боловч ихэнх жолооч үүнийг сайн ажигладаггүй. Тиймээс тэмдэглэгээний талаар зөвлөе.

175\70 R13 80S тэмдэглэгээий эхний гурван тоо бол дугуйны өргөний хэмжээг /энэ тоогоор бол өргөн нь 175 мм/ заадаг. Зураасны ар талын хоёр оронтой тоо нь дугуйн өндрийн хэмжээг өргөнд нь харьцуулсан хувь хэмжээг буюу өндөр намын индексийг харуулдаг.

R үсэг бол  дугуйг  “радиаль” төрлийнх гэдгийг илтгэж байгаа юм. Харин 13 гэдэг нь дугуйн суух диаметрийг дьюмээр илэрхийлсэн хэмжээ. 80 нь ачаа даах индекс бөгөөд энэ хэмжээсээр бол 450 кг ачаа даах учиртай.

S үсэг нь дээд хурдын хэмжээ, энэ тохиолдолд 180 км\ц байна.  Илүү хүчирхэг дугуйнууд бол заавал REINEORCED гэсэн тэмдэглэгээтэй байдаг.