Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Олон улсын цөмийн цахилгаан станцын технологи ба эрчим хүчний хэрэглээ

 

 

 

 

 



Хүн амын өсөлтөө дагаад үйлдвэрлэл, эрчим хүчний хэрэгцээ огцом өсөн нэмэгдэхийн хэрээр хүн төрөлхтөн эрчим хүчний шинэ эх үүсвэрийг эрэлхийлэх болов. Эрчим хүчний уламжлалт эх үүсвэрийн нөөц хомсдох хандлага газар сайгүй ажиглагдаж эхэллээ. Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд багтаж байсан Украины Чернобылийн хэрэг явдал, Баруун Европын зарим орнуудад өрнөөд байгаа эх нутагтаа цөмийн шаар хадгалуулахын эсрэг хөдөлгөөн зэрэгтэй уялдан дэлхийн өндөр хөгжилтэй улс гүрнүүд төдийгүй шинээр хөгжиж буй улс орнуудын хүрээнд энэ тухай хэлэлцүүлэг эрчимтэй өрнөж байна.

Европын орнуудын эсэргүүцлийн гол шалтгаан нь ураны шаарыг саармагжуулах ямар ч арга хэрэгслийг орчин үеийн шинжлэх ухаан нээж олоогүйд байгаа юм. Саармагжуулах аргыг олох хүртэл ураны шаарыг зөвхөн тодорхой туршилтын хүрээнд, хамгаалалттай бүсэд булшилж байгаа ч цөмийн эрчим хүчний үйлдвэрлэлтээс ялгарсан ураны шаарыг булах газрын нөөц нь ч  дууссан аж.    

Цөмийн цахилгаан станцын гол түүхий эд болох ураны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт жагсаж буй Монгол улсын тухайд ч цөмийн энергийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх тухай төр засгийн түвшинд болоод эрдэмтэн судлаачдын хүрээнд эрчимтэй хөндөж эхэллээ. Цөмийн цахилгаан станц байгуулж, эрчим хүчийг гарган авах авууштай хэрнээ басхүү болгоомжлууштай энэхүү асуудлын эерэг сөрөг талуудыг сайтар нягтлан анхнаас нь ул суурьтай хандах нь чухал юм. Германы Холбооны Засгийн газрын Цөмийн реакторын аюулгүйн байдлын хорооны гишүүн Михаел Сэйлер “Вельт Зихтен” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Атомын эрчим хүчийг ашиглах нь байгаль орчинд шууд нөлөөлөх нөлөөллөөр бага. Тиймээс ч түүнийг дэмжигчдийн хүрээ улам тэлсээр байна. Гэхдээ хөгжиж буй орнуудын тухайд энэ нь тийм ч оновчтой шийдэл биш. Учир нь аюулгүйн эрсдэл, гарах зардал хөрөнгө нь дэндүү өндөр. Харин эрчим хүчний дахин сэргээгдэх эх үүсвэрүүдийг түлхүү ашиглах замаар эрчим хүчний төвлөрсөн бус сүлжээг бий болгож, хэрэгцээгээ хангах, улс орныхоо хөгжлийг түргэтгэх боломж тэдэнд байна” хэмээн өгүүлжээ.

Олон Улсын Эрчим Хүчний агентлагийн  урьдчилсан тооцоогоор дэлхийн эрчим хүчний хэрэгцээ 2015 он хүртэл 2,7 хувь, 2030 он хүртэл 2,4 хувиар жил бүр өсөх төлөвтэй байна. 2030 он гэхэд нийт эрчим хүчний нэмэлт хэрэгцээний 70 хувь нь хөгжиж буй орнууд, үлдсэн 30 хувь нь хөгжингүй орнуудад ногдох гэнэ. Өнөөдрийн байдлаар дэлхийн 30 гаруй оронд цөмийн 442 рeактор ажиллаж байна. Мэргэжилтнүүдийн гаргасан статистикийн албан бус дүнгээр 2010 оны байдлаар дээрх атомын реакторуудын хүчин чадал 398-467 ГВт  хүрч, 69-75 мянган тонн ураны түүхий эд хэрэглэж байгаа аж. Сүүлийн жилүүдэд Азийн орнууд цөмийн цахилгаан станцтай болох зорилгоо маш хурдацтай, эрчимтэй хэрэгжүүлж байна. Үүнийг хамгийн сүүлд шинээр баригдсан цөмийн 39 цахилгаан станцын 22 нь Азид боссоноос харж болно. Реакторынхоо тоогоор Өмнөд Солонгос тэргүүлж байгаа бөгөөд үйлдвэрлэж буй цахилгааныхаа 35 хувийг цөмийн цахилгаан станцаас гарган авч байна. Цаашид энэ тоог 57 хувьд хүргэхээр төлөвлөж буй аж.

Цөмийн  цахилгаан станц барих явцад улс төр, эдийн засгийн тогтвортой байдал, техник, технологийн жинтэй мэдлэг бий болсон байх учиртай. Нүүрсний цахилгаан станц, салхины хүч ашиглах үйлдвэрүүдтэй жишихэд цөмийн станцын барилгын хугацаа богино, бүтээгдэхүүнээ илүү хурдан нийлүүлэх  боломжтой байдаг. Гэхдээ цөмийн цахилгаан станц өртгөө хориод жилийн дараа л бүрэн нөхдөг байна. Манай улсын хувьд хамгийн гол зүйл нь улс орнууд цөмийн реактор барихдаа аль үеийн технологийг ямар учраас ашиглаж байгааг сайтар судлах хэрэгтэй юм.


АНУ
Одоогоор тус улсын 31 мужид 104 цөмийн цахилгаан станц ажиллаж, эрчим хүчний нийт хэрэглээнийхээ тавны нэгийг хангаж байна.  АНУ-ын “Hyperion Power Generation”  компани эрчим хүчний сүлжээнээс алслагдсан айл, хот, үйлдвэрүүдийг хангах авсаархан цөмийн цахилгаан станц бүтээжээ. 25-27 МВт  хүчин чадалтай энэхүү цөмийн реактор нь 20 мянга гаруй айл өрхийн эрчим хүчний хэрэглээг бүрэн хангах чадвартай ба гаргах цахилгааны үнийн хувьд КВт цаг нь 10 центээс хэтрэхгүй аж. Уг цөмийн цахилгаан станц нь 25 сая ам.долларын үнэтэй.

Цөмийн энэ реакторыг зөвхөн бүтээсэн үйлдвэр дээр нь л  түлшээр цэнэглэх, задлах, угсрах ажлыг гүйцэтгэх бөгөөд машин, онгоцоор тээвэрлэж болно. Эцсийн хэрэглэгчийн хувьд энэ  реактор нь битүүмжлэгдсэн байх юм. Мөн энэ төхөөрөмжийг газрын гүнд булж байрлуулах ба байгаль орчин, хүн амд ямар ч хор нөлөөгүй. Цөмийн бичил реактор нь өөрийгөө тохируулах системтэй бөгөөд дотоод аюулгүйн байдлыг бүрэн хангажээ. Хэт хямралын горимд орохгүй, халалтад хайлахгүйгээс гадна санаатайгаар гаднах бүрхүүлийг гэмтээвэл идэвхтэй материалаар өөрийгөө хөргөх аж. Нэг удаагийн цэнэглэлтээр 5-10 жил ажиллана. “Hyperion Power Generation” компани 2013-2023 онд ийм төрлийн 4000 цөмийн цахилгаан станц үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

 

 Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.