Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

Нүүрсний орд дээр өрөмдлөгийн сонгон шалгаруулах уралдаан явагдана

Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Монголын Өрөмдлөгийн холбоо хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Геологи-хайгуулын баганат өрөмдлөгийн сонгон шалгаруулах уралдаан”-ыг есдүгээр сарын 23-25-нд Говьсүмбэр аймгийн Шивээ Овоо нүүрсний талбайд буюу “Шинэ шивээ” ХХК-ийн өрөмдлөгийн объект дээр зохион байгуулахаар болжээ. Зохион байгуулагчдын мэдэгдсэнээр өрөмдлөгийн 12 компанийн “Coretech”, “Hanjin D àíä B”, “Longyear-44”, “XY-4”, “ЗИФ”, “СКБ-4” зэрэг 30 гаруй төхөөрөмж нэг дор ойролцоо ажиллаж байгаа нь Монголын өрөмдөгчид, хайгуулчдын ур чадвараараа уралдах, туршлагаа харилцан солилцох, өрөмдлөгийн шилдэг техник технологитой танилцах боломж олгох юм байна. Уралдааныг Хүннү гүрний 2020, Монголын тулгар төрийн 100, улс хувьсгалын 90, мэргэжлийн холбоодын 15 жилийн ойд зориулж буйгаараа онцлог аж.