Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Оюутолгойгоос усны төлбөрт жилд найман тэрбум төгрөг төсөвт орно

Манай зөвлөл авч хэлэлцээд судалгааны ажил дутуу, төслийн олон цооног шаардлага хангахгүй байна. Энэ цооногуудаа хооронд нь ойртуулж дахин судалгаа, гүйцээх хайгуулын ажил хийхийг зөвлөсөн. Хийсэн 14 цооногийн үр дүнгээр тогтоогдсон 210 литр  дээжийг нь  манайх үйлдвэрийн зэргээр хүлээж авч, үлдсэн нөөцийн тандалт хийхээ илэрхийлсэн.

Мөн Галбын говьд  Оюутолгойн ордоос цааш дөчөөд километрт   бид бас судалгааны ажил хийж, дөчөөд цооног өрөмдсөн. Тэгээд таамаглал дэвшүүлсэн байгаа.  Эндээс гарсан усыг дараагийн нөөцдөө ашиглана гэж байгаа. Тэнд 369 литр секунд, ойролцоогоор 32 мянган метр кубыг таамаг нөөцөөр тогтоосон. ”Айвенхоу Майнз” компани усны эрэл хайгуулыг өөрийнхөө хөрөнгөөр хийсэн учраас ирээдүйд энэ нөөцийг давуу эрхээр ашиглах  бололцоотой.

Түрүүчийн судалгаанд мөн гүйцээх хайгуулын ажил хийнэ.  Галбын говийн усыг таамаг нөөцөөр хүлээж аваад, 2007 онд гүйцээх хайгуулын ажлыг гүний хоолой дээр явуулсан. Ингээд 2008 онд манайд тайлангаа өгч хэлэлцүүлсэн юм. Манай усны чиглэлийн   докторууд бүгдээрээ тэрхүү тайланд оролцож шүүмж бичлээ. ”Айвенхоу Майнз” –ын талбай нэлээн том. Ойролцоогоор 14-16 км өргөнтэй, 60 км урт. Тэнд Австралийн компани судалгаа хийж байгаа. Манай мэргэжилтнүүд Оросын школоор суралцсан улс. Тэгээд үзэл бодлын зөрүү гараад байдаг юм. Нөгөө тал шууд модемчлал, загварчлалын аргаар энэ хэсэгт усны ийм байршил, хэлбэр байна. Үүнээс тийм хэмжээнийхийг нь авна гээд бодчихдог. Манайхан болохоор арай өөр, геологийн нөхцөлд нь тааруулж боддог.

Дахин судалгаа хийсний эцэст бид зөвшилцөөд манайх найман цооног заасан.  2007 онд 14 цооног өрөмдөөд нөөцийн тооцоогоо 1122 литр секундын нөөц гэж оруулж ирсэн. Энэ бол ордын хэмжээнд ахадсан тоо. Хамгийн өндөр даралттай устай захын хоёр цооног байсан. Аргачлалын хувьд даралт их нөгөөдүүлийгээ чирч явж байгаа учраас энэ хоёр цооногийг хасаж тооцоогоо хийлгэ гэсэн. Тэгээд одоо ашиглах нөөц нь 870 литр секунд  болчихоод байгаа юм.

Тавантолгойд хамгийн ойрхон боломжийн цэнгэг усны орд нь 40 -60 км зайд байгаа Балгасын Улаан нуур гээд.  Эндээс хүн ч ууна, үйлдвэрт ч хэрэглэчихээр. Энэ ордыг 1986 онд Баянхонгорын геологийн экспедиц судалгаа хийж илрүүлсэн юм. Ингээд тэр үеийнхээ Шинжлэх ухаан, технологийн зөвлөлөөр нөөцийг нь батлуулсан.

2007 -2008 онд Баруун Нарангийн нүүрсний ордыг ашиглаж байгаа, лицензийг нь эзэмшдэг QGX компаниас баталгаажуулах хайгуул судалгааны ажил хийсэн. Тэр судалгаагаар үйлдвэрлэлийн зэргээр 150 литр секунд ус авсан байна. Хоногт ойролцоогоор 18 мянган метр куб ус авч болох   нөөц байна гэж  тогтоогоод, манай Зөвлөлөөр хэлэлцүүлсэн.

1989 оны үед хэсэг газруудад ойролцоо боломжтой бүх талбайд сансрын зураг ашиглаад гео физик, гидрогеологийн цогцолбор судалгааны ажил хийж тогтоосон юм. Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын Нарийн заагт Зайрмагтай   мөн аймгийн Номгон сумын Борзонгийн говь, Гурамсангийн хоолой, Хүрмэн сумын Бүгтийн говь зэрэг арваад газар байна. Тэнд  бүгдэд нь газрын доорх усны ордыг илрүүлж нөөцийг тогтоосон байгаа. Тухайн үеийн Зөвлөлөөр хэлэлцэгдээд, Улсын нөөцийн комиссоор баталгаажсан ийм ордууд байна. Тавантолгойн ордод зориулж хийсэн ажлыг товч дурдвал ийм.

”Энержи ресурс” компани Ухаа худагийн ордыг ашиглахаар усны хэрэгцээгээ хангахын тулд 12,13 км-ийн зайд Наймантын хөндий гэдэг газар бас нэг жижиг орд олсон байгаа. Жижиг ч  гэлтгүй 14, 15 км -ийн гүн, урттай, 3,4 км өргөнтэй орд олсон. Одоогийн байдлаар тайлан бичигдэж байгаа. Урьдчилсан байдлаар 52 литр секунд ус авахаар тогтоогдсон. Удахгүй тайлан нь манай Зөвлөлөөр хэлэлцэгдэнэ.

Хоёр толгойн гэрээний төсөлд усны тухай ямар заалт орсон бэ. Төлбөр тооцоо тал дээр ямар зүйл заалт орсон бэ?
Яг зохих хуулийн дагуу ус ашиглах дүгнэлтээ гаргуулж, газрын доорх ашиглах усныхаа эх үүсвэрийг тогтоогоод, нөөцийг нь баталгаажуулах талаар заалтууд байгаа. Усны төлбөр тооцооны тухай заалтууд ч байгаа.

Төлбөр тооцоо бол 2005 оны Засгийн газрын 7 дугаар тогтоолоор баталсан тоо хэмжээгээрээ л байгаа. Түүнээс хойш дахин тогтоогоогүй. Тэгэхээр газрын доорх усыг үйлдвэрлэлийн зориулалтаар ашиглахад метр куб нь 100 төгрөгийн өртөгтэй болно.

Боломжит үнэ үү? Хоёр толгойн уурхайд ашигласан усны төлбөрөөс төсөвт хэр их мөнгө орох вэ?

Оюутолгой 870 литр секунд усыг шууд ашиглаад эхэлнэ гэвэл миний бодож байгаагаар зөвхөн ”Айвенхоу Майнз” - аас гэхэд жилдээ  8 тэрбум төгрөг төсөвт орно. Ус болон байгалийн ашигт малтмалыг ашигласны төлбөрөөс 30 хувийг нь байгалиа нөхөн сэргээх унаган байдалд нь оруулах ажилд зарцуулна гэж хуульд заасан. Гэтэл одоогоор тэр мөнгийг төсөвтөө хэрэглэчихээд байна. Ус ашигласан төлбөрийг  суманд нь өгчихнө. Сумын захиргаа тэр мөнгийг хөгжилдөө зарцуулаад ус, байгаль орчноо сэргээх талаар юу ч хийхгүй. Хуулийн заалт уг нь байгаад байдаг. Хэрэгжүүлмээр байгаа юм.

Усны талаар хийх юм зөндөө байна. Усны эрэл хайгуулын судалгаанд зарцуулж байгаа санхүүжилтийг  ч гэсэн нэмэх хэрэгтэй байна. Тэгээд зураглалын ажлууд хийх хэрэгтэй. Монгол улсын хэмжээнд гидрогеологийн 500 мянгатын масштабын л зураг бий. Манайх тэгэхэд усны эрэл хайгуулд ашиглаж байгаа санхүүжилтийг хасаад л байгаа. Энэ тал дээр анхаармаар байгаа юм.

 

Сэтгэгдэл (1)

  • П.бямбацэцэг (127.0.0.1)
    Усны ашиглалтын мөнгийг нөхөн сэргээлт мөнусны Эрэл хайгуулд ашиглах хэрэгтэй.
    2020 оны 07 сарын 26 | Хариулах