Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

“Уул уурхайн үйлдвэрлэлийн өгөөж орон нутагт үлддэггүйгээс иргэд итгэл алдардаг”

МХЕГ-ын Байгаль Орчин, Геологи, Уул уурхайн хяналтын Улсын албаны  дарга Б.Сарантай ярилцлаа.

Танай  албанаас уул уурхайн компаниудад хийсэн  энэ жилийн  шалгалтын үр дүнд сайн болоод саар ямар үзүүлэлтүүд гарсан бэ?
Манай Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын   Байгаль  орчин, геологи, уул уурхайн Хяналтын  улсын алба   нь  байгаль орчныг хамгаалах чиглэлийн 33 хууль, Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль   зэрэг маш чухал хуулиудын журам стандарт,   хэрэгжилтийг  хангуулах  шалгалт хийдэг .  
Энэ  жилийн  шалгалтын явцад  зөрчил дутагдалтай зүйлүүд ч нэлээн  байна. Мөн амжилттай  үр дүн ч байлаа.   Ер нь хүмүүс  Мэргэжлийн хяналтын байгууллага гэхээр   “хаадаг, боодог, торгодог, шийтгэдэг”  газар  гэсэн  ойлголттой  байх  хандлагатай.  Тэгэхдээ манай Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хувьд үүнээс өөр ойлголттой  л доо.  Ер нь  Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн  эрх ашиг хөндөгдөх, хуулиар олгогдсон эрхээ эдэлж чадахгүй байх  тохиолдол цөөнгүй гардаг.  Ийм тохиолдолд манай байгууллагад ханддаг. Бид нэгэнт л хуулийг хэрэгжүүлэх ээр ажиллаж байгаа учир бидэнд хандсан тохиолдолд тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн  эрх ашгийг хамгаалах, мэргэжил арга зүйн  зөвлөгөө өгөх зэргээр ажилладаг. Юуны  өмнө  торгож шийтгэж , хааж боохоосоо гадна техник технологийн мэргэжлийн зөвлөмж  заавар өгөх тал дээр анхаарч ажиллаж  байна. Мөн тэднээс суралцах зүйл ч  их байдаг. 
Манай улсад уул уурхайн үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж эхэлж буйтай  холбоотойгоор дэлхийн тэргүүний шилдэг техник технологиуд  нэвтэрч байна.  Тиймээс   манай улсын байцаагч нарт сургалтад хамрагдах, практик дээр суралцах зүйл их бий. Мөн бизнесийн  арга технологиуд хурдан шинэчлэгддэг болохоор хоцрогдсон, зах зээлээс шахагдсан техник технологи ч орж ирэх явдал байдаг. Ийм тохиолдолд бид аргагүй хаах,  зогсоох,  торгох,   шийтгэх арга хэмжээ авдаг. Хоцрогдсон техник технологи хэрэглэж байгаль орчинд сөргөөр нөлөөлөх, аюулгүй ажиллагааны дүрэм журам зөрчиж хүний биед гэмтэл согог учруулах, цаашлаад хүний амь насанд аюул учрах, амь нас алдсан  тохиолдолд  тохирсон   арга хэмжээг   авахаас өөр арга байхгүй.  Энэ  үүднээс бид олон талт үйл ажиллагаа явуулдаг гэдгээ хэлмээр байна.


Хэчнээн аж ахуйн нэгж шалгалтад  хамрагдсан бэ. Өнгөрсөн   жилийн шалгалтын үр дүнтэй харьцуулахад  нөхцөл байдал  өөрчлөгдсөн үү?
Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн тухай хуулиар хүлээсэн эрхийн хэрэгжилт , үүргийн  биелэлтийг аваад үзэхэд   ололт амжилттай зүйл байна. Уул уурхайн чиглэлээр ажиллаж байгаа давхацсан тоогоор 1000 гаруй аж ахуй нэгж байгууллагад өнгөрсөн жил шалгалт хийсэн.  Тэгэхэд  6  орчим  хувь нь  ямар ч зөрчилгүй бүх зүйл нь хууль ёсны дагуу явж байна гэдэг судалгаа гарсан.  Энэ жилийн  тухайд  шалгалтад хамрагдсан мөн тооны аж ахуй нэгжүүдийн   10 гаруй хувь нь  хууль   журмын  дагуу  үйл  ажиллагаа явуулж буй,   ямар ч   зөрчил илрээгүй дүн байна.  Ямар ч байсан  өнгөрсөн жилийн үзүүлэлтээс тодорхой хувиар ахисан байгаа юм. 
Манай  байгууллагаас уул уурхайн үйлдвэрлэл дээр ажиллагсдыг  эрүүл аюулгүй орчинд ажиллуулах, байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх, мөн уул уурхайн техник технологийн тэргүүний  ололтуудыг   нэвтрүүлэх тал дээр  ихээхэн  анхаардаг.   Түүнчлэн  энэ   салбарт ажиллаж байгаа хүмүүсийн   идэвх  бололцоог нэмэгдүүлэх талаар ч тодорхой  ажил  хийж  байна. Уул уурхайн салбарын үйл ажиллагааны улмаас эвдрэлд орсон  газрыг нөхөн сэргээх үзүүлэх сургалтыг   дөрвөн  жил дараалан  хийж  байгаа. Энэ жилийн тухайд   “Багануур”  ХК-ийн нүүрсний  уурхайг  түшиглэн үзүүлэх сургалт   хийсэн .  Хамгийн эхний үзүүлэх сургалтыг   “Гацуурт” ХХК –ийн Өвөрхангай аймгийн  Бат-Өлзий  сумын нутаг Зүүн Сөдөтийн алтны шороон  ордын уурхайд,  хоёр дахь  үзүүлэх  сургалт    “Монполимет” ХХК-ийн  Төв  аймгийн  Заамар  сумын  нутаг  Туулын дэнж  алтны  шороон  ордын уурхайд  хийгдсэн. Гурав дахь  үзүүлэх  сургалт     “Бороо гоулд”  ХХК-ийн  Сэлэнгэ  аймгийн   Баянгол сумын  нутаг  Бороогийн  алтны үндсэн  ордод хийгдсэн.   Түүнчлэн  МХЕГ-ын дарга, улсын  ерөнхий  байцаагчийн  шийдвэрээр  нөхөн   сэргээлтийн ажилд  нь тодорхой  үр  дүнд   хүрч  байгаа  “Гацуурт” ХХК,  “Монполимет” ХХК,  “Шижир алт” ХХК,   “Их өвөлжөө”  ХХК ,   “Шар нарст”  ХХК,  “Багануур”  ХК  гэсэн  компаниудад   “Тэргүүний  нөхөн  сэргээгч”  өргөмжлөл  гардуулсан .


Нөхөн  сэргээлтийн ажлын  чанар  хэр   байна вэ?  

Нөхөн сэргээлтийг  тодорхой хэмжээгээр хийж буй  үр дүн  бол  харагдаж байна. Гэхдээ энэ нь нөхөн сэргээлтээ хийгээд дуусчихлаа гэсэн үг биш.  Нөхөн сэргээлтийн  ажлыг илүү анхаарч, илүү хүч хөрөнгө зарж, санаачлагатай байна гэдэг  үүднээс  дээрх компаниудыг   Тэргүүний нөхөн сэргээгчид  гэж нэрлэсэн юм.
Нөхөн сэргээлтийн  ажлын дүн 2005 оноос жил бүр өсөж байгаа ч хийгдсэн  техникийн   нөхөн  сэргээлт нь стандартын шаардлага хангахгүй  байх, биологи нөхөн сэргээлтээр хөрсөн  бүрхүүл  үүсэхгүй  байх,  тарьсан  мод  ургахгүй  байх,  нөхөн сэргээсэн талбайд  дахин тусгай зөвшөөрөл  олгох, хууль бусаар ашигт малтмал  олборлогчид  сүйтгэх  зэрэг   саад  бэрхшээл  учирч  байна.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.