Нүд алдам цэлгэр говийн зэрэглээ нэгэн их далай мэт цэнхэрлэн харагдана. Говийн зэрэглээг урьд үзээгүй хүн ус гэж андуурах нь бий. Гэвч мяралзан урсах гол мөрөн энд үгүй. Жин үдийн халуунд амсхийх завдалгүй ховоо татан зогсох говийн малчид ус гэгч ямар үнэтэй зүйл болохыг хэнээс ч илүү мэднэ. Найрсаг зочломтгойгоороо алдартай говь нутгийнхан гагцхүү бяцхан ч атугай нуур тойрмынхоо усанд л харам хандах хүмүүс.
Хахир хатуу уур амьсгалтай, “хилийн манаач” гэдгээс өөр онцлог нэргүй гэгддэг говь нутаг асар их баялаг агуулсан “эрдэнийн орон” болох нь Монгол төдийгүй дэлхийн сонорыг дэлдсэн. Энэ сургаар нам гүм говь хөл хөдөлгөөнд орж дуу шуу нэмжээ. Уул уурхайн баялгийг ашиглахад нэн тэргүүнд тавигдах чухал асуудал бол ус. Хөгжлөө дагаад усны хэрэгцээ ихэснэ. Ирэх арваад жилийн дотор Өмнөговь аймгийн усны хэрэгцээ долоо дахин нэмэгднэ гэсэн судалгаа бий. Гэвч энэ их усны хэрэгцээг хангах нөөц говьд хомс. “Тавантолгой” төслийн эхэн үеийн усан хангамжийн цогцолборыг Балгасын улаан нуурын орд газрыг түшиглэн байгуулахаар болсон тухайгаа төслийнхөн мэдэгдсэн.
Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.