Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

ГОВЬ ХАНГАЙД ТАВТАЙ МОРИЛ

Говийнхны ногоон тэмүүлэл

Зуны нар говь нутгийг хүн, байгальтай нь хамт хүрээлсэн төөнөм  халуун   өдрөөр Монгол орны өмнөд говийг зориод ирлээ. Галбын говь, ганган улаан тэмээ, гал нар гандан бууршгүй, бас харамгүйгээр илч гэрлээ түгээх байгалийн жам хэвээрээ бие биесээ эрчлэн, бууриа залган орших. 30 градус давсан халуун агаарын хэмнэлд төгс зохицолдлогоо бүрдүүлэн дүнхийх говийн уудамд ногоон өнгө, тэр тусмаа ногоорсон ой бүрэлдэн байх нь өнөөх бүгчим агаарыг тас зүсэн байж тэмүүлэх сэнгэнэсэн  салхийг санагдуулах аж. Байгаль ээжийн бүтээж чадаагүй, магадгүй урлахыг хүчлээгүй энэ зохилдлого хүний гараар сүндэрлэн дүнхийхийг харвал бахархах сэтгэл аяндаа төрнө.

Говь үзэсгэлэнтэй, үнэ цэнтэй газар боловч хүрээгээ хэт тэлэх үзэгдэл Монгол орны байгаль, уур амьсгалд аюулын харанга дэлдэж буй энэ цаг үед монгол хүн бид өөрсдөө цөлжилтөөс газар нутгаа хамгаалах шаардлагатайг ухамсарлах хүртэл хэтэрхий удаан жилүүд өнгөрч байх шиг. Энэ хугацаанд Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 94.7 хувь нь цөлжилтөд өртсөнөөс 72.5 хувь нь хүчтэй нэрвэгдсэн гэх үзүүлэлт байна. Цөлжилт хүрээгээ эрчтэй тэлж буйн уршгаар газар нутгийн маань найман хувийг эзэлдэг байсан ой хөвч өнөөдөр 6.7 хувь болж буурлаа. Говийн бүсийн 120 мянга гаруй га талбайн заг бүрэн устчихаад байна. Монгол орны байгалийн унаган тогтоц ийнхүү доройтож буйд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн тусгал чамгүй бий ч хүний буруутай үйл ажиллагаа дутуугүйгээр нөлөөлж буй. Ялангуяа уул уурхайг эдийн засгийн чадавхаа сайжруулах гол арга зам хэмээн харах болсон сүүлийн жилүүд эквадорын дунд өргөрөг буюу дулаан агаарын нөлөөг хамгийн түрүүнд авдаг монгол нутгийн тамир тэнхээг улам бүр сульдаах болов.

Одоогийн байдлаар манай орны говийн бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй уурхайнууд олборлолтдоо өдөрт 24 мянган метр куб ус ашиглаж байгаа бол ойролцоох хүн ам, малыг усаар хангахад хоногт 40 мянган метр куб,  гурван аймгийн төвийн хэмжээнд худгаас өдөрт нийт 6500 метр куб ус хэрэглэж буй статистикийг Дэлхийн банк судалгаагаараа тогтоолоо. Мөн уул уурхайн үйлдвэрлэл явуулахад ойр орчмын 3-7 км газар усгүйжүүлэлтийн нөлөөнд автдаг дэлхийн туршлага бий. Ийм тооцооллоор жишиг авч үзвэл, уурхай бүр орчин тойрныхоо 7850 га талбайг усгүйжүүлэх болж байгаа юм.

Улмаар Монгол орны өмнөд говьд үйл ажиллагаа явуулах томоохон дөрвөн уурхай л гэхэд энэ бүс нутгийн гадаргуугийн 50 гаруй хувийг өөрчилж, сүйтгэх эрсдэлтэйг экспертүүд сануулжээ. Тиймээс үйлдвэрлэлийн дараах нөхөн сэргээлтэд Монгол улс төр, засгийнхаа хэмжээнд онцгой анхаарал хандуулах шаардлагатайг мөн дурдсан байна. Нөгөөтэйгүүр, орон нутгийн иргэд ч төрийн анхааралтай эн дүйцэхүйц үүрэг хариуцлагыг хүлээх учиртай.  Иргэдийн энэ хүчин чармайлтын нэг жишээ бол Өмнөговь аймгийн харьяат Ч.Одсүрэнгийн байгуулсан төглүүд  юм. Уул уурхайн ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтөөс эхтэй байгалийн доройтолтой өөрийн хэмжээнд тэмцэж, чамгүй үр дүнд хүрч яваа түүнийг бид Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас онцолж ажсан юм. Аймгийн төв, алс уулын хормой гээд нийт 15 га газрыг ганцаараа тордож, талбай бүртээ бичил ой бүрдүүлж чадсан түүнтэй хэсэг хугацаанд ярилцлаа.
 

 Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.