Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Түнш

CCS технологи: Австралийн стратегийн сонирхол


Австрали CCS технологид 5 тэрбум доллар зарцуулна

Дэлхийн CCS технологийн хүрээлэнгийн /GCCSI/ тооцоогоор нийт улс орнуудын хэмжээнд 275 CCS-ын төсөл /Carbon Capture and Storage буюу CO2-г ангилан, хадгалах технологи/ янз бүрийн түвшинд хэрэгжиж буйн 15 орчим нь Австралид хамаарч байгаа юм.  Австралийн Засгийн газар 2050 онд хүлэмжийн хийн ялгарлын хэмжээг 2000 оны түвшнээс 60 хувиар бууруулахаар зорьж байна. Мөн тус улс цаг уурын өөрчлөлтийн эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ хамгийн чухал хэсэгт CCS технологийг оруулжээ.


Австрали улсын хүлэмжийн хийн ялгарлын түвшин
       2000 оны байдлаар          2008 оны байдлаар
         496.18 сая тонн                880.86 сая тонн


Австрали улсын эрчим хүчний 80 хувийг нүүрсний цахилгаан станцууд хангаж байна. Тэр хэрээр  тус улсын хүлэмжийн хийн ялгарлын гуравны нэгийг мөн л энэ салбар “үйлдвэрлэдэг” ажээ. Тогтвортой хөгжлийг бий болгоход тус улсад нүүрсний цахилгаан станцууд болон бусад үйлдвэрүүдээс ялгарч буй нүүрсхүчлийн хийг бууруулах нь үндсэн зорилт болж тулгараад байгаа юм. Тиймээс Засгийн газар нь нүүрсийг түшиглэн байгальд нөлөөлөл багатай аргаар эрчим хүч үйлдвэрлэх ногоон технологийг хөгжүүлэх зорилтоо биелүүлэхэд ойрын жилүүдэд 5 тэрбум доллар зарцуулахаа мэдэгджээ. Үүнд нийт хүлэмжийн хийн ялгарлын 70-80 хувийг эзэлдэг нүүрсхүчлийн хийг үлэмж хэмжээгээр бууруулах CCS технологи нэн  чухал юм.

CCS технологи нь нүүрсний цахилгаан станцаас ялгарах CO2-н хэмжээг 90 хүртэлх хувиар бууруулах түвшинд хүрээд байгаа билээ. Тус улсын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн судалгааны байгууллагын /CSIRO/ тооцоолсноор 2050 онд Австралийн цахилгаан үйлдвэрлэлийн 40 гаруй хувийг CCS технологи бүхий нүүрсний цахилгаан станцууд хангах ажээ. Гэхдээ уг технологийг дан ганц нүүрсний цахилгаан станц бус нүүрсний хийн цахилгаан станц, шингэрүүлсэн хийн боловсруулалт болон бусад үйлдвэрлэлд ч ашиглах боломжтой юм. Хэдийгээр өнөөгийн түвшинд CCS технологи өртөг өндөртэй ч Цахилгаан эрчим хүчний судалгааны хүрээлэнгийн /EPRI/ гаргасан тайланд 2030 оны үед CCS хүлэмжийн хийн ялгарлыг багасгах технологиудаас хамгийн бага өртөгтэй нь болох хөгжлийн ирээдүйтэйг дурджээ. Мөн Олон улсын эрчим хүчний агентлаг CCS технологийг ашиглахгүй бол 2050 онд дэлхийн хүлэмжийн хийн ялгарлыг хагас хувиар бууруулсан байх зорилтыг биелүүлэх зардал даруй 70 хувиар өндөр гарна гэж тооцоолжээ.

Үндэсний хэмжээнд хайгуул хийхэд 254 сая доллар шаардагдана

Австрали улсад CCS технологийн хөгжлийг эрчимжүүлэхэд хоёр үндсэн зорилт тулгараад байгаа юм. 
CO2 хадгалах геологийн нөөцийг тогтоох хайгуулын ажлыг эхлүүлж, улмаар тухайн сав газрын стратегийн ач холбогдлыг тодорхойлох ёстой талаар Засгийн газрын Нүүрстөрөгчийн агуулахын асуудал хариуцсан ажлын хэсгээс /CSTF/ зөвлөмж гаргажээ. Ажлын хэсгийн тооцоогоор хайгуулын хөтөлбөрт үндсэндээ 254 сая доллар шаардагдах ажээ. Гэхдээ ажлын хэсэг одоогийн ялгаруулалтын түвшинд геологийн агуулах нөөцийг харьцуулсан урьдчилсан тооцоо гаргажээ. Уг тооцооллоор Австралийн зүүн нутаг дахь CO2 хадгалах геологийн боломж нь 40-450 жил, харин баруун нутгийнх 250-1120 жил гэсэн дүн гарчээ. Геологийн “агуулах” нутаг дундаа хамгийн том эзэлхүүнтэй нөөц газар нь Викториа мужийн Gippsland, Queensland мужийн Surat, Баруун Австрали мужийн Perth-ийн сав газарт оршиж буй ажээ.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.