Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Байгаль орчин

Өмнийн говийн газрын доорх усны нөөц

Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооноос Монгол улсын уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын дэд бүтцийн хөгжлийн талаар иж бүрэн судалгаа хийж, өнгөрсөн сард олон нийтэд танилцуулсан. Энэхүү судалгааны Өмнийн говийн газрын доорх усны нөөц бүлгийг MMJ тоймлон хүргэж байна.

Зураг дээр үзүүлснээр, Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт газрын доорх усны орд нийтдээ 30-ийг илрүүлсэн байна. Өнөөдөр уул уурхайн томоохон олборлолт явуулж буй, ирээдүйд баяжуулах үйлдвэр, цахилгаан станц, том хот суурин байгуулагдах газар нутгийн усны нийт нөөцийг судлан тогтоожээ.
•    Гурвантэс сумын нутагт орших Нарийнсухайт  нүүрсний уурхай орчмын газар доорх усны нийт нөөц 8514м3/хоног.
•    Даланзадгад, Цогтцэций сумын ойр орчим, Тавантолгой нүүрсний ордын ойролцоох усны нийт нөөц 17611.32м3/хоног.
•    Баян-Овоо, Ханбогд сумын ойр орчим, Оюутолгой зэсийн ордын ойролцоох усны нийт нөөц 107135м3/хоног байна.
Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт нийт 12 газрын доорх усны орд илрүүлсэн. Цагаансуварга зэсийн орд газрын орчмын усны нийт нөөц 25920м3/хоног. Сайншандын аж үйлдвэрийн цогцолборын ойролцоох усны нийт нөөц 92000м3/хоног байгаа юм.

Цаашид:
1.    Өмнийн говийн уурхай, боловсруулах үйлдвэрлэл түүний дэд бүтцийг байгуулах, эрчим хүчний эх үүсвэрүүдийг бий болгох, хот тосгон хөгжүүлэхэд шаардагдах усны хэмжээг нарийвчлан тогтоож, хамгийн ойр орших газар доорх усны хуримтлалууд /орд/-ыг тогтоох нэмэлт хайгуул судалгаа хийх, түүнээс экологийн шалгуураар авч ашиглаж болох усны хэмжээ, ашиглалтын горимыг нарийвчлан тодорхойлох, / үүнд ундны (хот суурин газрын), үйлдвэрийн (уурхай, үйлдвэрүүд) г.м
2.    Ус хангамжийн нэмэгдэл эх үүсвэрийн нэг болох хаягдал усыг цэвэршүүлэн эргүүлэн ашиглах технологийн хувилбаруудыг судлах, тооцоо хийх /Өмнийн говийн аймгийн төвүүдийн цэвэрлэх байгууламжаас нийт 87900-88050 м3/хоног усыг уул уурхайн нэмэгдэл эх үүсвэр болгон дахин ашиглах боломжтой боловч гүн цэвэрлэгээний байгууламж, ус татах шугам хоолой, насос станц гэх мэт ихээхэн зардал шаардагдана/
3.    “Ус” үндэсний хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх Орхон-говь, Хэрлэн-говь төслийг төр-хувийн хэвшлийн түншлэлийн замаар хэрэгжүүлснээр 72800 м3/хоног усыг уурхай болон үйлдвэрийн ус хангамжид хэрэглэх боломж бүрдэх ба энэ нь үйлдвэрлэлийн ус хангамжийн тогтвортой эх үүсвэр болох боломжтой гэж үзэж, эдгээр төслүүдийг шийдвэрлэх  шаардлагатай байна.