Уул уурхайн салбарын туршлага, нэр хүндтэй мэргэжилтнүүд оюутнуудад санал зөвлөгөө өгч байлаа.
Онол, практикийн бага хурлын нэгдүгээр шатанд МУИС, ШУТИС-ийн 20 оюутан илтгэлээ ирүүлснээс хоёрдугаар шатанд таван илтгэл шалгарав. Нэгдүгээр байрыг ШУТИС-ийн Уул уурхайн сургуулийн оюутан О.Баасандорж “Зэсийн баяжмалыг боловсруулж цэвэр зэс гаргах асуудал“ илтгэлээр эзлэв. Тэрбээр уулын баяжуулах “Эрдэнэт“ үйлдвэрт хийсэн дадлагадаа үндэслэн зэсийг шинэ технологиор хэрхэн боловсруулж ашиглах талаар сонирхолтой санаа дэвшүүлсэн. Хоёрдугаар байрыг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн оюутан С.Дэмчиг “Ашигт малтмалын салбарт мөрдөгдөж байгаа зарим татварын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох нь“ сэдэвт илтгэлээр, гуравдугаар байрыг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн оюутан Г.Энхцэцэг “Уул уурхайн салбарт лизингийн хөрөнгө оруулалтыг хөгжүүлэн сайжруулах нь“ сэдэвт илтгэлээрээ тус тус эзлэв.