Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Алтныхан татварын дарамтын эсрэг нэгдэв

Энэ нь татварын орлого төлөвлөснөөс 248.2 тэрбум төгрөг буюу 11.6 хувиар, үүнээс зарим бүтээгдэхүүний гэнэтийн ашгийн татвар 74.9 тэрбум төгрөг буюу 16.1 хувь, НӨАТ 52.2 тэрбум төгрөг буюу 12.8 хувиар дутуу биелэгдсэнээс голлон нөлөөлжээ.

68 хувийн татвар нь төсвийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор мөрдөгдөж эхэлснээс хойш улсад тушаадаг алтны хэмжээ 40-60 хувиар буурч, улсын төсвийг зузаалах  мөнгө хүссэн хэмжээгээр өсөөгүй. Түүнчлэн 68 хувийн татваргүй үеийн төсвийн орлогоос бага мөнгийг төвлөрүүлсэн нь уг татвар зорилгоо биелүүлж чадахгүйн илрэл гэж хуралд оролцогсод онцоллоо.
Алтны тушаалт багассан нь манай улсын валютын нөөц багасахад гол нөлөө үзүүлсэн аж.

Иймд цаашдаа хувь хүнээс алт худалдаж авахдаа олон тооны бичиг баримт шаарддаг шат дамжлагыг багасгах тал дээр анхаарах нь зүйтэй гэдэг дээр алтны компанийнхан  санал нэгдэв. Монголбанк алт худалдаж авахдаа тухайн өдрийн ханшаар бодож төгрөгөөр худалдан авдаг нь их хэмжээний алдагдал хүлээлгэдэг гэж алтныхан онцлов. Цаашдаа нийт тушааж буй алтны тодорхой хувийг  төгрөг, үлдсэнийг нь доллараар авч байх гэсэн тэдний хүсэлтийг Монголбанкны удирдлага судалж үзэхээ амлав.
Их хэмжээний зардал гаргаж олборлоод, нийт алтныхаа бараг 70 хувийг татварт тушаадгаас хямралын үед зарим компани хүндхэн байдалд ороод буйгаа уулзалтад оролцогсод нуусангүй. Анх удаа зохион байгуулсан ”Алтны санхүүжилтийн зөвлөлгөөн”-д Засгийн газрын тэргүүн, холбогдох яам, тамгын газрын удирдлага оролцож 68 хувийн татварыг үгүй болгох болон бусад  саналыг нэн даруй судалж, зохих арга хэмжээг авахаа илэрхийллээ.