Долдугаар сарын 7-ны өдөр үзэглэсэн энэхүү санамж бичгийн зорилго нь талууд эрдэс баялаг, төмөр замын салбарт явуулж буй төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд оршиж буй юм. Хамтын ажиллагааны үр ашигтай механизм бий болгох үүднээс Монгол Улсаас уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлохыг дэмжих, хөрөнгө оруулалтын эрсдэлийг багасгах, төмөр замын дотоод, гадаад тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, харилцан дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтран судалгаа хийхээр талууд тохиролцлоо. Санамж бичгийг хоёр жилийн хугацаатай байгуулжээ.