Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Цацраг идэвхит ашигт малтмалын талаарх төрийн бодлогыг нийтэд танилцууллаа

Хурлын дараа буюу долдугаар сарын 8-ны өдөр Монгол улсын төрөөс цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг хэрэглэгч байгууллага болон төрийн захиргааны байгууллагуудад танилцууллаа. Мөн өдөр цөмийн энергийн хуулийн төслийг Байнгын хороо дэмжиж УИХ-д өргөн барихаар болсон байна. Өнөөдрийн байдлаар манай улсын ураны нөөц баялгийг 1.3 сая тн, ашиглалтад бүртгэгдсэн нөөцийг 60 мянган тн гэж тогтоожээ. Тэр дундаа цөмийн эрчим хүчний гол түүхий  эд болох ураны дэлхийн нөөцийн 4/1-ийг манай улс  агуулж байна.

Үүнтэй холбогдуулан төрөөс  цацраг идэвхит ашигт малтмал болон цөмийн энергийн талаар баримтлах бодлогыг өнгөрсөн сарын 25-ны өдөр УИХ-аас баталсан. Одоогоор манай улсад ураны хайгуул хийх лицензийг Канад, Орос, Хятад, Франц, Германы 20 гаруй компани эзэмшиж байна. Манай улсын хувьд  нөөцийг судлах, энхийн зорилгоор олборлох, боловсруулах, экспортлогч тэргүүний орны нэг болох, эдийн засаг нийгмийн хүрээнд ашиглах, хүний эрүүл мэнд, экологийн хувьд цэвэр, эрүүл орчинд ээлтэй технологиор эрчим хүч үйлдвэрлэх бодлогыг баримталж байна.