Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хөрөнгийн зах зээлд хөл хэрэгтэй

Бараг хорин нас шүргэж яваа Монголын хөрөнгийн зах зээл хөлд орж чадалгүй өнөөдрийг хүрчээ. Үүнийг  бид  өнгөрсөн хугацаанд эрүүл бус санхүүгийн  системтэй  хэтэрхий найзархаж ирсний уршиг гэхэд болох юм. Тэрчлэн  санхүүгийн  зах зээл дэх хөрөнгө оруулалтын  95-96 хувийг  бүрдүүлж ирсэн арилжааны банкуудын хувь заяа өнгөрсөн оны гуравдугаар сараас эхлэн дэнжигнэж буй нь ч үүнтэй холбогдож таарна.

Дэлхий нийтийг хамарсан санхүүгийн хямралд  мэдээж  буруу бий. Гэхдээ хямрал нэрмэснээр  цаана нь буглаж явсан идээ бээрийг ил гаргаж ирж байна гэвэл үнэнд нийцэх биз.  Учир нь,  нэг нэгийгээ түшиж явах ёстой, санхүүгийн системийн иж бүрдэл гэж болох  банкны тогтолцоо, хөрөнгийн зах зээл буюу үнэт цаасны арилжаа, даатгалын тогтолцооны  төдийгөөс өдийг хүртэлх  замналд  харилцаа хамаарал гэж юм тун бага байв.

Мэдээж өнгөрсөн хугацаанд банкны секторын тухайд мандан бадарч явсан үе бий ч, тэр нь хөөс мэт хэврэг байсан нь улам бүр тодорхой болж байгаа билээ.Угаасаа мөнгө хүүлж мөнгө олохын тулд банкны системийн зүрх нь цохилж байдаг. Тэр нь ч зүй ёсных. Гэхдээ бодит эдийн засгийн чадварыг нэмэгдүүлэхэд, мөнгийг бий болгохын тулд санхүүгийн секторууд нь зах зээлийн нөхцөлд, уян хатан бодлого дор  жам ёсоороо хамтдаа  хөгжих ёстой. Улмаар, тийм зөв орчинд өсөж хөгжсөн банк л ямар ч хямрал,   хүнд хэцүүгийн үед та  биднийгээ аваад гарчих хэмжээний эрүүл чадамжтай байх байлаа. Өнөөдрийн тухайд банкны салбараас сайн сайхныг хүлээх нь цагаа  олоогүй явдал. Бодит эдийн засагт тэндээс тусч  буй  ээл үгүй   бөгөөд,  энэ оны эхний 10 сарын байдлаар чанаргүй зээл нийт зээлийн 16.7 хувийг,  хугацаа хэтэрсэн зээлтэйгээ нийлээд 24.3 хувийг эзлээд байгаа  гэсэн үзүүлэлт гарчээ. Эндээс банкууд бэлэн мөнгөний хомсдолд гүнзгий автаад буй нь тодорхой харагдаж байгаа юм.

 

Сэтгүүлээ захиaлан, бүрэн эхээр нь уншина уу.